Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн шинэ спортын төрөл, байт харвааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Увс аймгийн "Чандмань" байт харвааны холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Тус холбооны үйл ажиллагааг дэмжин Монголын байт харвааны үндэсний холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг тав хоногийн хугацаанд Увс аймагт ажиллах бөгөөд түүнийг өнөөдөр /2020.01.13/ аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг байт харвааны үндэсний холбооны нэрийн өмнөөс 10 сая төгрөгийн үнэ бүхий байт харвааны нум сум, холбогдох хэрэглэл материалыг Увс аймгийн байт харвааны холбоонд гардуулан өгч, Увс аймгийн өсвөр үе, хүүхэд залуучууд, насанд хүрэгчид шинэ спортын төрөлд өндөр амжилт гаргана гэдэгт итгэл найдвар хүлээлгэж байгаагаа илэрхийлжээ. Ийнхүү Увс аймаг баруун бүсийн аймгуудаас анх удаа байт харвааны спортыг хөгжүүлэх гараагаа амжилттай тавилаа.
Увс аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )