Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны иргэд 2014 онд дахин төлөвлөлтөд орохоор газраа чөлөөлж байсан. Гэсэн ч одоог хүртэл байр нь ашиглалтад ороогүй байна. Иймээс оршин суугчид өнөөдөр /2020.01.13/ шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа.
Тус дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших 43 айлыг дахин төлөвлөлтөд оруулах ажил 2014 онд эхэлж, айл өрхүүд 2014 оны есдүгээр сарын 12-нд газраа чөлөөлж байжээ.
Барилгын ажлыг “Назу” констракшн ХХК хариуцаж явуулсан гэв. Гэвч одоог хүртэл байр ашиглалтад орох нь битгий хэл эхнээсээ цонх, хаалга нь эвдэрч сүйдсэн байдалтай болжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ “ТОЛЬ” МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 0 )