"Оскар" хүртсэн ч ёслолд нь тоож очоогүй 10 жүжигчин

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Кино урлагийн дээд шагнал болох "Оскар"-т нэр дэвшигчид тодорч, шагнал гардуулах ёслол ч ойртоод эхэллээ. Кино урлагийн од болсон томчууд ирэх сарын 9-нд "Долби" театрт цуглана. "Оскар" авах битгий хэл нэр дэвшихэд л том үйл явдал. Харин АНУ-ын Кино академийн түүхэнд энэ шагналын эзэд ямар нэг шалтгаан тоочоод ёслолд оролцоогүй жишээ цөөнгүй бий.

1. Пол Ньюман

Ньюман өмнө нь 6 удаа нэр дэвшээд "Оскар" хүртэж чадаагүй. 1987 онд түүний "The Color of Money" кинонд бүтээсэн дүр шилдгээр шалгарахад Пол ёслолд оролцоогүй. Дараа нь тэр "Сайхан бүсгүйтэй найзлах гэж хойноос нь 80 жил гүйгээд арай гэж зөвшөөрөхөд нь "Чөтгөр алгад, би маш их ядарлаа, уучлаарай" гэж хэлж байгаа юм шиг л зүйл болсон" гэж ярьж байв.

2. Марлон Брандо

"Загалмайлсан эцэг" киноны Вито Корлеонегийн дүр түүнд "Оскар" авчирна гэдгийг Марлон мэдэж байлаа. Гэхдээ тэр 1973 оны ёслолд өөрөө очоогүй, орондоо  апачей овгийн индиан бүсгүй Sacheen Littlefeather-г илгээсэн юм. Бүсгүй "Оскар"-ыг хүлээж аваад Хойд Америкийн уугуул иргэдийг хэрхэн ад үзэж, шахан гадуурхаж байгаа талаар Брандогийн бичсэн захидлыг уншин сонирхуулж байлаа.

3. Элизабет Тейлор

Жүжигчин Ричард Бертон "Оскар"-т 4 удаа нэр дэвшээд тухай бүр ялагдаж, хуурамчаар инээмсэглэн суухаас өөр аргагүйд хүрч байв. Ингээд 1987 онд тэр 5 дахь удаагаа нэр дэвшлээ. "Who's Afraid of Virginia Woolf?" киногоороо тэр өөрийн эхнэр жүжигчин Элизабет Тейлорийн хамт нэр дэвшсэн байв. Бертон дахиад дүр үзүүлэн суухаас залхсан тул эхнэрээ ч явуулсангүй. Харин энэ удаад Элизабет Тейлор ялж, Бертон дахиад л хасагдсан юм.

4. Майкл Кейн

Майкл Кейн "Hannah and Her Sisters" киноны шилдэг туслах дүрд нэр дэвшсэн ч "Jaws: The Revenge" киноны зураг авалттай байсан тул ёслолд очсонгүй. Гэтэл түрүүлдэг байгаа. Харин 2000 онд "The Cider House Rules" киноны туслах дүрээр "Оскар" авахдаа танхимд сууж байсан билээ.

5. Вуди Аллен

Алдарт Аллен 3 удаа "Оскар" авахдаа нэг ч удаа ёслолд оролцож байгаагүй. Тэр "Оскар"-ын талаар "Тэнэг уралдаан. Хэрэв чи шагнагдаад өөрийгөө сайн жүжигчин гэж зөвшөөрч байвал шагнал авалгүй ялагдахдаа бас өөрийгөө шагнал хүртэх гавьяагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байх ёстой" гэж байв.

6. Элис Брейди

1937 оны ёслолд шилдэг эмэгтэй туслах жүжигчний шагнал хүртсэн Элис хөлөө гэмтээгээд гэртээ хэвтэж байсан тул очиж чадсангүй. Түүний оронд нэгэн эр тайзан дээр гарч, шагналыг авчээ. Гэтэл тэр Элистэй ямар ч хамаагүй хүн байсан гэдэг. Хэчнээн хайгаад тэр эр ч, шагнал ч олдоогүй тул Кино академиас Элист өөр шагнал гардуулсан байна.

7. Жорж Кэмпбелл Скотт

"Patton" киногоор "Оскар"-т дэвшсэнээ мэдээд Скотт ёслолд оролцохгүй гэдгээ зохион байгуулагчдад урьдчилан мэдэгдсэн. Гэвч тэр түрүүлж, "Шилдэг гол дүр"-ийн "Оскар" авах болсон ч Скотт хариуд нь "Оскар бол хоёр цаг үргэжилдэг махны парад" (two-hour meat parade) гэж доромжилсон юм. Түүний "Оскар" баримал одоо төгссөн сургуульд нь хадгалагдаж байгаа. "Оскар"-аас татгалзсан анхны жүжигчин гэж тооцогддог.

8. Питер О’Тул

О’Тул "Оскар"-т 8 дэвшээд 8 ялагдаж байв. "Азгүй жүжигчин" гэсэн хочтой болоод байсан түүнд 2003 онд "Оскар" олгосон ч авахаас татгалзсан юм.

9. Эминем

Эминем "8 Mile" киноны саундтрекээр "Оскар" хүртсэн. Шагнал гардуулах ёслолд тэр очоогүй, учир нь Боног түрүүлнэ гэж бодож байжээ. Сонирхолтой нь Боно ч ёслолд ирээгүй. Тэр Эминемийг түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан гэдэг.

10. Стэнли Кубрик

Кубрик найруулагчийн хувиар нэг ч удаа "Оскар" авч байгаагүй. Харин түүнд 1968 онд "2001: A Space Odyssey" киноны шилдэг зураг авалтын "Оскар" олгосон ч тэр гомдсон бололтой очоогүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.219.35) 2020 оны 01 сарын 20

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ Бид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 7 52 89 40 37

1  |  0
Top