Оскар 2020: Танихгүй болтлоо хөгширсөн дүрд тоглосон 16 алдарт жүжигчин

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Жүжигчин хүн сайн дүр авахын тулд юугаа ч хайрладаггүй гэдэг. Тэд дүрдээ орохын тулд турж эцэж, нэг хэсэг нь найруулагчийн тушаалаар жингээ нэмнэ. Маньякын дүрд тоглоод үнэнээсээ галзуурах шахаж, хэн нэг нь үс сахлаа золиосонд гаргана.

Харин бид өнөөдөр танигдахгүй болтлоо хөгширсөн дүрд тоглосон Холливудын жүжигчдийг танилцуулж байна.

Мила Йовович “Resident Evil”

Киноны 6-р хэсэгт тоглохдоо Мила 44 насаар “хөгширсөн” тул бүтэн 4 цаг нүүр хувиргалтад ордог байв.

Брэд Питт “The Curious Case of Benjamin Button”

Харин Брэд Питт хөгшин өвгөн болох гэж 5 цаг зардаг байлаа.

Кейт Уинслет “The Reader”

Уинслет 20 жил шоронд суусан Освенцим хорих лагерийн харгалзагчийн дүрд тоглосон.

Жонни Депп “Black Mass”

Депп ХМТ-той хамтран ажилладаг байсан гангстер Уайт Балжерийн дүрийг бүтээсэн.

Гари Олдман “Darkest Hour”

2017 онд Олдман Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн дүрээр Оскарын шагнал авсан билээ.

Кристин Скотт Томас “Darkest Hour”

Кристин агуу улстөрчийн гэргий, хамтран зүтгэгч Клементина Черчиллийн дүрийг бүтээжээ.

Тильда Суинтон “The Grand Budapest Hotel”

Суинтоны ээлжит зоригтой дүрийн нэг.

Жим Керри “A Series of Unfortunate Events”

Нэрт инээдмийн жүжигчний бүтээсэн хорон санаат Олаф гүн үнэхээр сөрөг талын баатар болж чадсан билээ.

Нил Патрик Харрис “A Series of Unfortunate Events”

Дээр дурдсан киноны бас нэгэн хувилбар. Гол дүрийг Нил Патрик Харрис бүтээсэн.

Мерил Стрип “Into the Woods”

Хөгшин шулам Мерил Стрип.

Сигурни Уивер “Snow White: A Tale of Terror”

Бас нэгэн шулам.

Деми Мур “Flawless”

Төгс дээрмийн хэргийн тухай кинонд Мур үрчлээ сууж, ихэд бууралтсан юм.

Вайнона Райдер “Edward Scissorhands”

Тэр үед 18-хан настай байсан Вайнона эмгэн болон хувирсан нь энэ.

Леонардо Ди Каприо “J. Edgar”

Арми Хаммер “J. Edgar”

Хелена Бонем Картер “Big Fish”

Тим Бертон найруулагчийн “хөгшчүүд"

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.48) 2020 оны 02 сарын 12

SHIT HAPPENS

1  |  0
Top