Монгол жолооч нар 16 улсад тээвэрлэлт хийх боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15


Зам тээврийн хөгжлийн яамнаас /ЗТХЯ/ өнөөдөр /2020.01.15/ Монгол жолоочид дэлхийн 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар мэдээллээ.

ЗТХЯ нь 2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж иржээ. Үүний үр дүнд дараах 16 улстай олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцон, тээвэр хийх боломж бүрдсэн байна. Үүнд,
 

  1. ОХУ
  2. БНХАУ
  3. Казахстан
  4. Киргизстан
  5. Украин
  6. БНАСАУ
  7. Беларусь
  8. Латви
  9. Унгар
  10. Турк
  11. Литв 
  12. Польш
  13. Герман
  14. Чех
  15. Гүрж
  16. Словак зэрэг улсууд багтаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top