Оскар 2020: Анхны үнсэлтээ кинонд алдсан 8 жүжигчин

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Aнхны юм бүхэн онцгой. Ялангуяа анхны үнсэлт, анхны болзоо ямар ч хүнд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээдэг билээ. Тэгвэл энэхүү анхны үнсэлтээ кино дэлгэцэд алдсан алдартай 8 жүжигчин бий. Тэдний анхны үнсэлт зургийн талбай дээр камерын өмнө болж өнгөрсөн юм.

Макалей Калкин “My Girl” (1991)

Калкинийг “Гэртээ ганцаараа” киногоор нь ихэнх хүн мэддэг бол тэр 1990-1994 онд арваад кинонд тоглоод амжчихсан байлаа. Энэ кинонуудаас онцлог нэгэн бүтээл нь “My Girl”. Вэйди хэмээх өсвөр насны охины өсөн том болж байгаа тухай гарах бөгөөд нэг зуны дотор охин анхны хайр, анхны хагацлаа үзэж амжина. Мэдээж анхны үнсэлтээ бас Калкиний баатартай. Дараа нь Макалей “Анхны үнсэлт маш муухай санагдсан. Зураг авалтын дундуур амаа арчиж, шүлсээ хаяж байлаа” гэж дурссан байдаг. Гэхдээ тэд тун чадмаг тоглосон тул MTV-гээс шилдэг үнсэлтийн шагнал хүртэж байжээ.

Кирстен Данст “Interview with the Vampire” (1994)

Хэрэв Брэд Питтэй үнсэлцэх эрхийг дуудлага худалдаагаар зарвал маш өндөр үнэд хүрнэ. Одоо ч тэр бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл хэвээр байгаа. Харин Данстын хувьд анхны үнсэлт нь хэдийгээр тэр сайхан залуу Питтэй үнсэлцсэн ч огт таатай санагдаагүй аж. “Би 11 настай, Питт 30 настай байсан. Надад маш эвгүй байсан. Үнсэлцэж байхад надад нүцгэн байгаа мэт санагдаж, дахиж хэзээ ч хөвгүүдтэй үнсэлдэж чадахгүй болчих вий гэж айж байлаа” гэж тэр ярьсан.

Жонатан Тейлор Томас “Tom and Huck” (1995)

Disney-гээр маш олон залуу жүжигчид дамжин гарсан байдаг. Жастин Тимберлейкээс  Райан Гослинг, Бритни Спирсээс элээд Майли Сайрус хүртэл гэх мэт. 1990-өөд оны эхээр охид Жонатан Тейлор Томас хэмээх хөвгүүнийг шүтэн биширдэг байлаа. Харин тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлсэн нь жүжигчин Рэйчел Ли Кук. Үнсэлтийн зураг авалт эхлэхэд Жонотан Рэйчелийг үнсэнгүүтээ зургийн талбайгаас зугтан алга болжээ. Энэ түүний анхны үнсэлт байсан юм.

Дакота Фэннинг “Sweet Home Alabama” (2002)

“Sweet Home Alabama”-д бяцхан Дакота Фэннинг тоглосныг олон хүн анзаараагүй байх. Тэр хоёрхон минут дэлгэцэд гарсан ч хайртай хөвгүүнээ үнсэх ёстой байлаа. Долоон настай охины хувьд хүнд даалгавар байжээ. Дакота зураг авалтын дараа амаа алчуураар арчсан гэдгээ яриад “Би үүнийг анхны үнсэлт гэж тооцдоггүй. Энэ бол кино байсан” гэж хэлж байв.

Жесси Айзенберг “Roger Dodger” (2002)

Жесси Айзенберг энэ үед 18 настай байсан ч анхны үнсэлт нь байв. Түүний анхны үнсэлтийн эзэн нь алдарт Женнифер Билз байсан юм. Жесси дараа нь энэ үнсэлт амьдралыг нь тэр чигээр нь өөрчилсөн гэж хэлсэн байдаг.

Кей Панабейкер “Summerland” (2004)

2004-2005 онд “Summerland” киноны баатрууд болох Жесси МакКартни, Райан Квонтен, Ник Бенсон нарын араас сая сая охид гүйдэг байлаа. Тэд тус кинонд тоглож, Зак Эфронтой үнсэлцсэн Кей Панабейкерт атаархаж, үхэх шахаж байв. Харин 13 настай Кэй Панабейкерийн хувьд энэ зураг авалт жинхэнэ аймшиг болон хувирсан гэдэг. Кэй “Хэдэн арван эрчүүдийн нүд тусаж байсан болохоор би хөдөлж ч чадахгүй байлаа. Тэдний ихэнх нь миний аав, зарим нь өвөөтэй нас чацуу хүмүүс байсан. Азаар Зак надад их тусалсан” гэж байв.

Жош Хатчерсон “Little Manhattan” (2005)

Жош Хатчерсонийг “The Hunger Games”-ээр л мэддэг хүмүүст хэлэхэд тэр үүнээс өмнө хориод кинонд тоглочхоод байв. “Little Manhattan” хүүхдийн кино нь хит болоогүй ч Жош насан туршдаа энэ киног санаж явах нь гарцаагүй. Энэ кинонд тэр анхны үнсэлтээ хийсэн юм. Харин Хатчерсон өөрөө ингэж ярьж байна. “Зураг авалтын талбай дээр 50 гаруй хүн, дээр нь манай аав, ээж хоёр ирсэн байлаа. Ийм олон хүний өмнө үнсэлцээд сайхан санагдахгүй нь мэдээж шүү дээ”

Сирша Ронан “I Could Never Be Your Woman” (2007)

Сирше Ронан авьяаслаг, хөдөлмөрч жүжигчин. 24-хөн насандаа тэр 3 удаа Оскарт нэр дэвшчихээд байгаа. Түүний бараг бүх амьдрал зургийн талбайд өнгөрдөг тул анхны үнсэлт нь ч энд болсонд гайхах зүйл үгүй билээ. Дэлгэцийн үнсэлт хэцүү байсан тул 8 удаа давтаж зураг авсан. Учир нь Ронан “зовлонгийн түргэн нь” гээд маш хурдан дуусгах гэж оролдоод байсан гэдэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.87) 2020 оны 01 сарын 17

Бид нийгмийн ой санамжийн төвлөрөлөө ямарч хэрэгцээгүй иймэрхүү мэдээлэлд үрж байна. Уг нь ийм мэдээг түгээх, хүртэхэд бүрэн чөлөөтэй л дөө. Гэхдээ иргэд маш мунхаг байгаа учраас мэдээллийг ангилж ялгаж, шүүж хэрэглэж чадахгүй хий хоосон мэдээллээр тархиа чигжиж гол анхаарах ёстой зүйлээсээ холдоод байна.

1  |  2
Top