Хаягдал хуванцар саваа мөнгө болгох АРГА

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

“Эко бин” ХХК-аас хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэн “RVM” хаягдлыг төлбөртэй хүлээн авдаг автомат машиныг ажиллуулж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, иргэд өдөр тутамд уусан ундааныхаа хуванцар сав болон лааз, тараг, сүүний цаасан хайрцгийг өөрт ойр байрлах машинд хийж, эргүүлэн мөнгө авна.

Автомат машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний үлдцийг бүрэн суллах хэрэгтэй аж. Уг машинд хуванцар саваа хийснээр тохирсон мөнгөн  дүн бүхий QR кодтой тасалбар авна. Та гар утсандаа “Mongol chat” апп татан машинаас гарч ирсэн кодыг уншуулахад таны дансанд мөнгө нэмэгдэх юм.

Одоогийн байдлаар бүх хаягдлыг 20 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Дараах зааврын дагуу “RVM” автомат машиныг ажиллуулна.
 

  1. Нэг дугаартай машинд бүтээгдэхүүний бар код уншуулна
     
  2. Хаалт нээгдмэгц хоёр дугаартай төхөөрөмжид бүтээгдэхүүний савыг хийнэ
     
  3. Түр хүлээнэ
     
  4. Сав нэмж хийх бол үргэлжлүүлэн бүтээгдэхүүний бар код уншуулна
     
  5. Дуусгах гэсэн товч дээр дарна
     
  6. QR код дэлгэц дээр гарч ирэх ба QR кодыг баримтаар хэвлэж авч болно
     
  7. QR кодоо Монгол чат апп уншуулж урамшууллаа авна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top