Made in Russia: Хятадууд Оросоос юу худалдан авдаг вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Юуны өмнө хэдэн тоо баримт авч үзье. 2019 онд ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдсэн худалдааны эргэлт 110.75 тэрбум ам.долларт хүрчээ. Худалдааны харьцааг авч үзвэл ОХУ 61 тэрбум ам.долларын бараа Хятадад нийлүүлсэн байна. Үүний ихэнх нь нефть, нефтийн бүтээгдэхүүн, нүүрс, мод, зэс эзэлж байгаа юм.

Харин энд бид Хятадын жирийн жуулчид ОХУ-аас юу хамгийн их худалдан авдгийг авч үзье.

Хув


Хятадуудын хувьд хув бол европчуудад алмаз ямар үнэ цэнэтэй байдагтаа ижилхэн зүйл. Хятадад хувыг эд хөрөнгө авчирна гэж үздэг.

Шар өнгө бол эртний хаадын хэрэглэдэг байсан гэгээн өнгө гэж тооцогддог. Хятад жуулчид хув худалдан авахаас гадна үзэх дуртай. Өнгөрсөн есдүгээр сард “Царское Село” музейн Хуван өргөөнд хэт олон хятад жуулчин ирснээс нутгийн иргэд үзэж чадахгүй, урт дараалал үүсэж байлаа.

Уран зураг


Оросын орчин үеийн зураг хятадуудын сонирхлыг татдаггүй. Тэд Оросын байгалийг дүрсэлсэн уран зурагт дуртай. Ялангуяа өвлийн байгаль, адуу морины зураг их үнэд хүрдэг. Гэхдээ зургийг зохиогчийн эрхийн хамт худалдан авахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл энэ нь тэдний өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Дараа нь илүү үнээр зарах зорилготой.

Гоо сайхны бүтээгдэхүүн


Оросын гоо сайхны бүтээгдэхүүнийг үнэ, чанар нь яг тохирсон гэж үздэг. Хятадууд ориг бүтээгдэхүүнийг илүү сонирхдог.

Арьс, үс


Хэдийгээр Хятад орон дэлхийн арьс, үсний зах зээлд тэргүүн байр эзэлдэг ч орос арьсанд тун дуртай. Орос булганы арьс авах гэж их мөнгө зардаг.

Зөгийн бал


Хятадууд эко, байгалийн цэвэр бүтэгдэхүүн хэрэглэдэг тул Оросын ориг бал худалдан авах дуртай. Их хэмжээгээр аваад гэртээ харьдаг.

Амттан


Хүнсний аюулгүй байдалд тавих шаардлага ОХУ-д Хятадаас илүү өндөр. Тиймээс “Аленка”, “Ронни”, “Крокант”, “Маленькое чудо” чихрүүд сайн зарагддаг.

ОХУ-ын бэлгэ тэмдэг


Хятадын нэг ч жуулчин матрешка, өвлийн малгай авалгүй буцахгүй. Хоолны модон хэрэгслүүд ч тэдний дуртай барааны нэг.


Харин Хятад Орост юу нийлүүлдэг вэ?

Өнгөрсөн 2019 онд Хятад улс ОХУ-д 49.7 тэрбум ам.долларын бараа нийлүүлсний 53 хувь нь машин, цахилгаан бараа байлаа.

Ихэнх нь гар утас,  компьютер. Мөн гутал, ус буцалгагч, кондиционер, микрофон, унадаг дугуй, сэлбэг, хөдөлгүүр, бульдозер, төмс, жимс нийлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumschin(192.82.70.131) 2020 оны 01 сарын 20

Bid tums niilyyliedaa.

0  |  0
Top