Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн Б/85 тоот тушаалаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Агуулахын аж ахуй, чанар, технологи, хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар хурандаа цол хүртсэн алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top