Алдар нэр, амжилт гэдэг хүссэн цагт хүрээд ирдэг зүйл биш. Зарим жүжигчид бүх амьдралаа кино, театрт зориулсан ч хөгширсөн хойноо л хүмүүсийн таньдаг алдартан болдог. Тийм болохоор тэднийг бид хэзээ ч залуу байгаагүй мэт л санадаг. Яагаад гэвэл тэднийг залуу байхыг нь бид хараагүй, огт мэдэхгүй.
Алан Рикман
“Хатуу Самар” киноны хорон санаатны дүрд тоглоод л тэр алдаршсан. Алан тэр үед 42 настай байлаа.
Дайана Ригг
Маш олон кинонд тоглосон ч тэр “Game of Thrones” цувралаар л нэрд гарсан юм.
Томми Ли Жонс
Бид одоо түүнийг хамгийн чадварлаг жүжигчдийн нэг гэж бодож байгаа ч үнэндээ түүнийг 47 нас хүрэхээс нь өмнө хүмүүс таньдаггүй байлаа. Томми “The Fugitive” кинонд тоглосноосоо хойш л алдартай жүжигчин болсон билээ.
Мэгги Смит
Анхны “Оскар”-аа Мэгги 36 настайдаа авсан. Гэхдээ ард түмэн түүнийг “Харри Поттер” киноны дараа л мэддэг болсон. Тэр үед Мэгги 67 настай байсан.
Патрик Стюарт
Патрик 47 настайдаа “Star Trek: The Next Generation” кинонд тоглоод л маргааш нь алдартай жүжигчин болсон байв.
Морган Фриман
Одоо л том том кинонд тоглодог болсноос биш Морганыг 50 настайдаа “Гудамжны залуу” буюу “Street Smart” кинонд тоглохоос нь өмнө сайн киноны урилга ирдэггүй байжээ.
Хелен Миррен
61 настайдаа “Хатан хаан” кинонд тоглож байж, дэлхий дахинд нэрээ гаргасан.
Йен МакКеллен
“Бөгжний эзэн” кинонд 62 настайдаа тоглосныхоо дараа л алдаршсан.
Жуди Денч
Жеймс Бонд байгаагүй бол Жуди одоо ч нэр алдаргүй хэвээр байх байсан биз. Алдарт Бондын 17 дахь ангид тоглохдоо тэр хэдийн 61 хүрсэн байв.
Сэмюэл Л. Жексон
1994 он хүртэл Сэмюэл зөндөө дүр бүтээсэн. Гэвч олны анхаарлыг татаж чадаагүй. 44 настайд нь Квентин Тарантино “Pulp Fiction” киногоороо түүнийг өөд нь татсан.
Лесли Нильсен
54 настайдаа “Аэроплан” кинонд тоглож байж л тэр хошин шогийн мэдрэмжээ хүмүүст хүргэсэн.
Ким Кэттролл
“Их хотын секс” кинонд 41 насандаа тоглоогүй бол одоо ч туслах дүрд шалгуулаад явж байх байсан биз.
Жан Рено
Түүний оронд байсан бол хэн ч урлагийн замналаа орхих байсан байх. Харин тэр шантраагүй. 46 нас хүрсэн хойно нь л дэлхий түүнийг хүлээн зөвшөөрсөн
Сэтгэгдэл ( 0 )