Б.Болороо: Биднийг хүн шиг амьдруулж чадахгүй бол хүний тооноос хасаад өгөөч!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 19

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тод чанга дуу хоолой болсон Иргэн Буянжаргалын Болороо өөрийн үзэл бодлоо фэйсбүүк хуудастаа бичсэн байна. Түүний бичсэнийг хүргэе. 


 БИДНИЙГ ХҮН ШИГ АМЬДРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХҮНИЙ ТООНООС ХАСААД ӨГӨӨЧ !!!!

Зиа ингэж бичлээ гээд адлуулах л байх. Гэхдээ одоо ийм асуудлаар дугарах цаг нь болсоон.

Монголд хөгжлийн бэрхшээлтэй залуус амьдрах биш зүгээр амьсгалж байна. Төр нь зүгээр л амьсгалуулах төдий  л бодлого баримталж байна.

ҮСХ-ны 2018 оны тоон мэдээгээр нийт 105.6 мянган Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 11 000 орчим нь л 0-16 насны хүүхэд, үлдсэн 93 000 гаруй нь нас биед хүрсэн хүмүүс байдаг.

Яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй залуус хоорондоо гэр бүл болох нь элбэг. Бодит байдал дээр хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг учраас сард ердөө л халамжийн мөнгө болох 340.000 төгрөгнөөс өөр орлогогүй байдаг \нэг нь 170.000 төгрөг\.

Та нар үүгээр хэрхэн амьдарч чадах вэ? Өнөөдөр нэг кг махны мөнгө хэд хүрсэн билээ, өдөр тутмын хэрэглээ болох талх хэд гэж байгаа вэ, хүүхэдтэй боллоо гэхэд хүүхдийн хэрэглээ ямар байдаг билээ? ямар ч байсан хэзээ ч энэ мөнгөөр бусдаас хараат бусаар амьдрах боломжгүй.

Залуу гэр бүлийг дэмжих өчнөөн бодлого байдаг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй залуу хосд чиглэсэн ямар ч бодлого, ямар ч хөнгөлөлт байдаггүй. Тусгайлсан бодлого яг энэ залуу гэр бүлүүдэд хамгийн их хэрэгтэй байдаг юмаа. Хөгжлийн бэрхшээлгүй залуучуудтай ижил хөдөлмөр эрхлээд явах боломжийг нь бүрдүүлээд өгчихсөн бол тусгайлсан бодлого, тусгайлсан хөнгөлөлт шаардахгүй.

ЭСВЭЛ ХБИ-ийг ФИЗИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭГҮЙ, ГЭР БҮЛ ЗОХИОЖ, ҮР УДМАА ҮЛДЭЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ХАРДАГ БАЙХ.

Нөхөр бид хоёрын хувьд үнэхээр амьдрах орон сууцтай болох гэж маш их зүтгэсэн, өчнөөн хөөцөлдөж судалж үзсэн, үнэхээр ямар ч боломжгүй юм билээ.

Ганц байгаа нь Буянт-Ухаад байгаа түрээсийн орон сууц, гэвч дэндүү хол дээрээс нь ёстой танилтай, азтай хүмүүс л ордог. гэхдээ орохдоо 20-30 хүн л ордог. Цөөхөн тооны цэнхэр автобустай байж \тэргэнцэртэй хүн орох боломжтой\ тэр хол цөлөх нь утгагүй. Би л гэхэд тэнд амьдарлаа гэхэд ажил гэр хоёрынхоо хооронд таксидаж явахаас өөр сонголтгүй учир байр түрээслэж байгаагаас ялгаагүй байдаг.

Одоо маш олон хөгжлийн бэрхшээлтэй залуучууд амьдрал зохиомоор байгаа, ээж аавынхаа хажуунаас холдож үзмээр байгаа гэхдээ Монголд төрсөн учир насаараа бага насны хүүхэд шиг л амьдрахаас өөр замгүй, сонголтгүй байна аа ДЭЭДСҮҮД МИНЬ ЭЭ.

ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ ГАРГАВАЛ \зээлийн хүү, хугацаа\ ЗҮГЭЭР БАЙНА.

ГЭХДЭЭ ЗОРИУЛЖ БАЙНА ГЭСЭН НЭРИЙДЛЭЭР ХУАРАГНУУЛАХ БОДЛОГО БАС ХЭРХЭВЧ БАЙХ ЁСГҮЙ. ЗҮГЭЭР Л ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БАЙРНУУДДАА ЯДАЖ 10%-Д НЬ ХБЗ-УУДАД КВОТ ГАРГААД ӨГӨӨЧ, ЗҮГЭЭР АВАХ ГЭЭГҮЙ ЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР.!!!!

ХЭРВЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР БАЙР ОЛГОХ БОЛОМЖ БҮРДВЭЛ ТЭР БАЙРНУУД Ч АНХНААСАА ХБИ ХҮН ОРЖ ГАРАХАД ЗОРИУЛАГДСАН БАЙДЛААР ДЭД БҮТЦЭЭ ШИЙДЧИХНЭ.

Ямар ч тусгайлсан эрх эдлэх тухай яриагүй байгааг зөвөөр ойлгохыг хүсье. Харин гарааны тэгш боломж олгохдоо бидний нөхцөл байдлыг харгалзаж үзсэн бодлого гаргаад өгөөч л гэж...

НЭГ БОЛ ХҮНИЙ ТООНООСОО ХАСАЖ ТООЛООРОЙ.

Хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо \2020.01.18\

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZUV(202.179.24.43) 2020 оны 01 сарын 20

MUU HISHIG ARVIN ALUURCHIN HARIUGAA TULUUCH

0  |  0
уншигч(43.228.128.195) 2020 оны 01 сарын 20

хэл амтайгаараа түрий барьж яаманд ажилд орсон гэсэн одоо нас барагчаараа түрий барьж дээшлэх нь дээ балай хүүхэн

1  |  0
Dolgor(94.234.34.199) 2020 оны 01 сарын 20

Ene doorh setgegdel bichsen humuus buruu oilgood bna. Ene zuv yum yarij helj baina. Ta nar uursduu com, utasnii tsaanaas hudalaa medemhiirehee boli! Hugjiliin berhsheeltei humuusd tusgai zam baina uu? Mongold alag! Tedend uilchilgeenii gazaruudad hugjiliin berhsheeltei humuust zoriulsan ariun tseveriin uruu bna uu? Alag! Ajiliin bair baina uu? Alag. Emneleg, em, uilchilgeenii gazaruudad hungulttei uilchiluuleh erhtei baidag yum bnlee! Baruunii hugjiltei ornuudad! \nZarim mongolchuud ni gadagshaa garj uzeegui . Gadnii niigemiig haritsuulj uzej uuriin orondoo bas avahiig ni avj bai

1  |  1
Maralmaa(94.234.34.199) 2020 оны 01 сарын 20

Ene yag unen shuu! Bas l anhaaraldaa avah zuiliin neg! Tur ene talaas arga hemjee avch niigemd yalgaa gargahgui adil tegsh uilchilj bh ni zuv shuu! EU-ornuudad iim humuus engiin irgedteigee hamt ajilaad, suraad baih yum! Tur ni niigem ni ter nuhtsuliig ni burduulj ugj bainaa! Surguuli ni tusgai bish. Holildoj suraltsaj bna. Ene ni bagaasaa huuhduud hugjiliin bersheeltei himuusiig hundleh, tuslah hunleg setgeltei bolj tuluvshij bhiimaa! . Huns, baraanii delguurt uruusun gargui hun kass hiigeed suuj bhiim bnlee. Tergentsertei hun baraanii delguurt baraa urj, sortlood ajillaj bhiim bnlee,

0  |  1
мафи(202.9.46.40) 2020 оны 01 сарын 20

энэ нөхөр ээжтэйгээ мэлгэрт ашиглагдаад л явах юм даа нөхрий нь ч тэд нар алчих шиг боллоо з.энхболдыг хорлох гэж байгаад, хэтэрхий хэл ам татлаад явахаар муу хүмүүст олзлогдож байгаа юм даа хайран залуу цэл залуугаараа хорвоог орхилоо, нөхрий нь алсан хүмүүст улам ашиглуулаал явах юм энэ хүүхэн, сая бүр шагнуулаад л хөөргөөл энийг, одоо бас юунд ашиглах болдоо чааваас гэж , араас нь хатгаад суулгадаггүй бололтой

2  |  0
боль(66.181.187.191) 2020 оны 01 сарын 20

энэ одоо хэн юм?

2  |  0
Зочин(202.126.89.8) 2020 оны 01 сарын 19

Төр засаг тодорхой хэмжээгээр харж үзэж боломж бололцоогоороо л тусалж байна.бүх зүйлийг харлуулж зарим үед хэт туйлширч болохгүй.төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ахмад настан цэрэг цагдаа өнчин хүүхэд Өрх толгойлсон гд бүх л эмзэг давхаргаа харж хандах үүрэгтэй.дүү сүүлийн үед улстөржих өнгө аяс нь ихдээд бна уу?асуудал тавьж болно.гэхдээ хэтэрхий хурцатгасан дэвэргэсэн байдлаар хандаад бна.ерөнхий сайд эцэг хүнийхээ хувьд эр хүнийхээ хувьд чамтай уулзаж асуудлыг шийдэх үүрэг даалгавар өгсөн.түүнээс өөр анхаарал яаж хандуулах билээ?байнга уулзаад явах боломж үгүй шүү дээ.

2  |  0
Зочин(66.181.181.54) 2020 оны 01 сарын 20

Битгий дүрдээ хэт итгэ.хүн болгон л.амьдрах гэж хичэнж байнаа бүгдийг төр засаг руугаа чихэхээ больж үз.

2  |  0
Иргэн(66.181.186.59) 2020 оны 01 сарын 19

Яг үнэн ш дээ. Бодит үнэн.

0  |  1
зочин(202.9.46.40) 2020 оны 01 сарын 20

Ерөнхийлөгч сая хбх ийн зээлийг тэглэсэн дээ тэгээд ч ханадаггүй юу ? Мананд худалдагдчихаад олон юм хуцаж явах юм даа үргэлж.

2  |  0
Top