Жүжигчин Г.Анандын хэргийг ТЦА-аас шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 16-ны үүрээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд “Mercedes Benz G-500” маркийн автомашин “Toyota -Premio” маркийн автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгджээ. 

Ослын улмаас “Toyota -Premio” маркийн автомашины жолооч амь насаа алдсан аж.

Осол гаргасан гэгдэж буй “Mercedes Benz G-500” маркийн автомашиныг жүжигчин Г.Ананд жолоодож явжээ. Энэхүү ослын шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа ба хэрэг гарах үед жүжигчин Г.Ананд согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байсан гэх мэдээлэл байна. 

Шөнийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг энэ үед хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил их гаргадаг.

Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурд хэтрүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг албаныхан санууллаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ийм ямар жүжигчин юм(64.119.25.96) 2020 оны 01 сарын 22

одоо яаж ял өгч шоронд хийхийг л харах үлдлээ монголын шүүх шоронд хийх л хэрэгтэй алуучидыг

1  |  1
zochin(202.9.46.110) 2020 оны 01 сарын 21

Aluuchin ni anand ganbat jujigchin yabdag huuhniihee mashiniig sogtuu unaj yabaad saihan zaluu alaad haychlaa\n

3  |  0
ё(202.9.46.110) 2020 оны 01 сарын 21

мэдэх ч үгүй юм байна ийм амьтныг

4  |  0
б(202.70.34.98) 2020 оны 01 сарын 21

цаазаар ав

2  |  0
зочин(139.5.217.165) 2020 оны 01 сарын 21

боожгой бацаан

2  |  1
Top