Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн байдалтай танилцах Ажлын хэсэг Увс аймгийн Бөхмөрөн, Малчин, Зүүнговь, Түргэн сумдын өвөлжилтийн байдалтай танилцлаа. Мөн аймгийн онцгой комиссыг хуралдуулан Увс аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцон цаг хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.
Увс аймагт 10613 өрхийн 3,279,288 толгой мал өвөлжиж байна. Нийт 17 суманд 5-28 см цастай, хунгарласан хэсэгтээ 30-50 орчим см цастай байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цасан бүрхүүл тогmсон бөгөөд, нийт 25 удаа их бага хэмжээгээр цас орсон. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна.
2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их, нэн их, 60 орчим хувьд дунд, бага эрсдэлтэй гарлаа. Тухайлбал: Баруунтуруун, Завхан, Малчин, Хяргас, Цагаанхайрхан сумдын ихэнх, Зүүнхангай, Өндөрхангай, Наранбулаг, Тэс, Ховд сумдын сумын зарим нутгаар нэн их, их эрсдэлтэй гарсан байна. Бусад нутгаар дунд зэрэг буюу бага эрсдэлтэй байна.
Увс аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )