УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Сонгуулийн тойрог хуваарилах асуудлыг хуулиараа ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэх учиртай. Хэдэн томсгосон тойрогт хуваах талаар танд тоймтой мэдээлэл ирж байна уу?
-Одоогоор ирсэн мэдээлэл алга. Янз бүрийн таамгууд л яваад байна. Манай ШИНЭ намын хувьд байр сууриа хэлсэн шүү дээ. Үндсэн хууль зөрчиж, сонгогчдыг хоёр янзаар ангилж болохгүй. Тойрог хуваарилахдаа нийслэлийнхээс хасаж аймгууд дээр нэмэх тухай яриа гарсан. Бид орон нутгаас бол цөөхөн хүнээс, хотод бол олон хүнээс сонгогдоно гэсэн ийм шударга бус хуваарилалт байж болохгүй гэж үзэж байгаа. Ер нь 1990 оноос хойш л ийм байдалтай дандаа тэмцдэг байсан. Тухайн үеийн эрх баригчид “10 жилийн өмнөх хүн амын тооллогоороо ингэж зохицуулаад байгаа юм. Хүн амын албан ёсны тооллого хийж байж л энэ тойргийн хуваарилалт шинэ зарчимд шилжинэ” гэж хуурдаг байлаа.
-Гэхдээ газар нутгийн хэмжээгээр нь тойргийг хуваарилах тухай яриад байгаа юм биш үү?
-Үндсэн хуульд тийм юм байхгүй шүү дээ. Монголын УИХ нь нутгийн зарчмаар сонгогддог сенат биш байхгүй юу.
Манай парламент бол төлөөлөгчдийн танхим юм. Төлөөлөгчдийн танхим гэдэг зөвхөн хүн амын төлөөллөө сонгох зарчмаар явдаг. Үүн дээр ямар ч эргэлзээ байхгүй. Бид холбооны улс биш. Зөвхөн холбооны улсууд л газар нутгийн зарчмаар явдаг. Ер нь тойрог гэхээр заавал аймаг нэг тойрог гэсэн зарчимтай байх албагүй шүү дээ. Нэг эсвэл 1.5 аймаг, хоёр аймаг гээд янз бүрээр хүн амд нь харьцуулаад зохицуулж болно. Гурваас дөрвөн нэр дэвшигчтэй болгоод аймгуудыг хоёр хоёроор нь нийлүүлэх ч юм уу. Янз бүрийн хувилбар гаргаж болно. Түүнээс хүн ам цөөтэй, нэг мандаттай аймгийг хүчээр хоёр болгоно гэдэг чинь өөрөө дээд зэргийн хариуцлагагүй асуудал юм. Үүний оронд дүүргүүдийг ч хүн амьд нь тааруулан цөөн мандаттай болгон хэсэглэн задалж, аймгуудыг цөөхөн хүн амтай бол нийлүүлэх явах нь зөв. Говьсүмбэр, Дорноговьтой хамтарна гэдэг шиг явах ёстой.
-Хотын томоохон дүүргүүдээс нэг, нэг мандат хасаж нэг мандаттай аймгууд дээр нэмэх асуудал тодорхой болчихлоо гээд байгаа шүү дээ?
-Үндсэн хуулийн цэц шийдэх асуудал. Монгол Улсын иргэн хаана ч гэсэн адил тэгш эрхтэй. Нийслэлийн хоёр иргэн хөдөөний нэг иргэнтэй тэнцэнэ гэсэн юм байхгүй. Хэрэв иргэдээ тоонд нь жишиж үзэхгүй ялгаварлавал жинхэнэ сонгуулийг өөрсдөдөө зохицуулсан, сонгогчдын эрхийг зөрчсөн маш бүдүүлэг явдал болно.
-Орон нутагт иргэд цөөхөн байна, хотын төвлөрөл нэмэгдэж байна. Тэгэхээр хэрвээ хотоос олон УИХ-ын гишүүн сонгогдох юм бол орон нутгийн дэд бүтэц, хөгжлийн асуудал орхигдох сул талтай. Ер нь манайх шиг газар нутаг томтой оронд орон нутгийн дуу хоолой олон байхдаа зүгээр гэсэн яриа байдаг л даа?
-Одоо ч гэсэн орон нутгийн төлөөлөл нь УИХ-д олон байгаа шүү дээ. Шударга зарчим ярих юм бол хүн амынхаа тоонд харьцуулах ёстой. Яг үнэндээ, орон нутгийн тойргийг хэт олон байлгаснаас болж л өнөөдөр Монгол Улс хөгжихгүй, орон нутаг хоосроод байгаа юм. Яагаад гэвэл тэндээс сонгогдсон гишүүд нь хотод амьдарч байна. Тэд хотын төлөө, өөрийнхөө амьдралын орчны төлөө ажиллаад орон нутгийн бүрэн хаяж байгаа шүү дээ. Тэгэхээр орон нутгийг жижиг тойрог болгож өмчилж аваад, тэндээсээ дахин дахин сонгогддог байх орчин үүсгэхээс илүүтэй бүхэл бүтэн бүс нутаг, улс орны хөгжлийн том асуудал руу ханддаг байх тойргийн томсгосон хэлбэр илүү хэрэгтэй. Аймаг аймгаа хувааж авсан, нутархсан төлөөллийг бий болголоо гээд тэд нь нэгдээд тэмцэж байгаа юм байна уу. Байхгүй шүү. Тэгэхээр орон нутгийн тоог нэмэх хэрээр зүгээр шударга бус явдал бий болно. Мэдээж, хүн амын дийлэнх нь орон нутагтаа тархан суурьшсан учраас нийслэлийн мандатыг яаж ч нэмсэн орон нутгийг давахгүй шүү дээ.
-Хэдийгээр хүн амын тоонд нь харьцуулсан тойргийн зохион байгуулалт хэрэгтэй ч энэ асуудал одоо УИХ-д 64 суудалтай эрх баригчдын шийдэх зүйл болж үлдээд байна даа?
-Харин тийм. Өнгөрсөн хугацаанд тэд олон алдаа хийлээ. Одоо дахиад нэг алдаа нэмж хийвэл өөрсдөд нь л муу даа.
-Ерөнхий утгаараа бол томсгосон олон мандаттай тойрог гэхээр 2008 оны сонгуультай адилхан болж таарж байна. Энэ зарчмын хувьд хэр зөв юм бол. Бас олон мандаттай тойргийн хувьд сонгогч нь дургүй ч байсан хэд хэдэн хүн дугуйлахгүй бол саналын хуудас нь хүчингүй болдог тал анзаарагддаг?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг сая маш хурдтай хийсэн. Бидний тавьсан саналуудыг огт аваагүй. Маш харамсалтай явдал. Үүнээс үүдэн гарах хариуцлагыг баталсан УИХ, төр засаг хариуцна даа. Өөр арга байхгүй.
-Танай намаас орон нутгийн сонгуультай холбоотойгоор санал дэвшүүлсэн байх аа?
-Тийм. Орон нутгийн сонгуультай холбоотой нэг маш тодорхой санал юу гэхээр ирцийг бууруулна гэдэг маш аюултай. Орон нутгийн сонгууль ерөөсөө хийгдэхгүй гэсэн үг шүү дээ. Зөвхөн өөрийнхөө дэмжигчдийг авчраад бусдыг нь төөрүүлж байгаад сонгуульдах боломж нээгдэх нь байна. Тэгвэл орон нутгийн түвшинд ардчилал байхгүй болно. Хоёрдугаарт, орон нутгийн намчирхал орон нутгийн хөгжлийг гацааж байна. Тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ төлөө биш намынхаа дарга нарын төлөө ажилладаг ийм хувийн өмчийн төрийн байгууллагууд болчихлоо. Үүнээс одоо гарах хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд нам оролцох хэрэггүй. Орон нутагт нам хэрэггүй байхгүй юу. Харин улс төрийн намууд УИХ дээр л хүмүүсээ нэр дэвшүүлэх хэрэгтэй. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх зорилготой. Тиймээс иргэд нийлж байгаад ИТХ-ынхаа хэдэн төлөөлөгчдийг сонгочих бололцоотой юм.
Өнөөдөр орон нутаг дээрх намчирхлаас болж Баянзүрх дүүрэг гэхэд дөрвөн жил гацлаа. Хоёр нам нь хуваагдаж улстөржөөд Баянзүрх дүүргийн ИТХ лав дөрвөн жил хуралдсангүй. Манай Хан-Уул дүүрэг 21 хороотой. 16 нь Засаг даргагүй дөрвөн жил болж байна. Бод доо. Хоёр нам, хоёр талдаа хуралдаад бие биенээ үгүйсгээд яваад байдаг. Гэтэл хороонд, гудамж талбайд хог овоороод л. Хэн ч хог цэвэрлэх талаар санаа тавьдаггүй. Тэр намуудад хог бол 100 дахь асуудал байгаа байхгүй юу. Толгой нь зөвхөн тухайн орон нутаг дотроо албан тушаал хуваах, улсын мөнгө, төрийн халамжийг өөрийнхөө намын дэмжигчдэд тараах талаар шал буруу ажиллаад байдаг. Тиймээс орон нутгаас намын салгачихвал өргөс авсан шиг болно. Монголын төр хагаралгүй, орон нутагт ядаж нэг тайван амьдарна даа. Дээрээ УИХ-ын сонгуулиар 20 хоног улстөржинө л биз. Аль нэг намынх нь мөрийн хөтөлбөрийг иргэд дэмжвэл тэр нь Засгийн газраа байгуулаад улсынхаа хөгжлийн том бодлогыг хэрэгжүүлээд яваг. Хууль тогтоодоггүй, цэвэр иргэдийн төлөө гал тогооны ажил хийдэг орон нутгийн байгууллагыг намтай хутгаад яах юм бэ. Одоо бол улс төрийнхөө шат дамжлага болгочихсон. Тэгээд хувийн хэдэн хүнээ байршуулдаг, орон нутгийн мөнгийг хувааж иддэг л байдалтай байлгаж байна. Дээд зэргийн утгагүй юм болж байна шүү дээ.
-Ардчилсан нам УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. МАН-ынхан болохоор “Бид ерөөсөө нэр дэвшигчдээс мөнгө авахгүй” гээд байх. Ер нь энэ хандивын асуудлыг та юу гэж боддог вэ?
-Ардын намынхан чинь хандив авах ямар ч бололцоо байхгүй шүү дээ. УИХ-ын 75 гишүүний 64 нь тэднээс бүрдэж байна. Нэмж нэр дэвших хүн байхгүй. Гурав, дөрөвхөн тойрогт нэмж дэвшүүлэх хүмүүсээс авсан ч, аваагүй ч ялгаагүй.
Өнгөрсөн сонгуулиар МАН-ын 60 тэрбумын схем хэрэгжсэн, түүнийг амласан, төлөвлөсөн бүх юм нь тодорхой болоод холбогдох хүмүүс нь ял шийтгэлээ авчихсан байгаа.
Нөгөө талд нь одоо АН 60 тэрбумын схемыг урьдчилсан шатан дээр хэрэгжүүлж байгаа юм.
УИХ-д нэр дэвших эрхийг зарна гэдэг өөрөө 60 тэрбумын схемын боловсронгуй хэлбэр. Үүний чинь цаана 100 сая төгрөгөөр үнэлсэн хандивыг өгсөн хүн нэр дэвшинэ. Нэр дэвшихгүй бол төрийн алба өгнө гэж байгаа биз. Тэгэхээр энэ чинь 60 тэрбумын схемтэй яг агаар нэг байгаа юм. Эдний аль аль нь өнөөгийн хуулиар хуулиар хориотой л доо. Тиймээс энэ төрлийн эрүүгийн гэмт хэргийн санкцыг нь улам нэмэгдүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. Нам гэдэг өөрсдөдөө онцгой эрх авчихсан, төрийг бүрдүүлдэг институт. Иргэдийн бүх улс төрийн эрхийг нам гэдэг нэрийн дор авчихсан. Түүнийгээ зарж борлуулдаг бараа таваар болгож байгаа чинь өөрөө Үндсэн хуулийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг байхгүй юу. Тэгэхээр төрийн эсрэг гэмт хэрэг гэдгээр нь үүний санкцыг нэмэх хэрэгтэй. Ингээд ил тод зарлаад явж байж болохгүй зүйл шүү дээ.
-Сонгуулийн тухай хуульд улс төрийн хүчин хандив цуглуулж болно гээд зөвшөөрчихсөн байдаг?
-Тэр чинь хязгаартай. Хувь хүн нэг сая төгрөг, аж ахуйн нэгж хоёр сая төгрөг гээд хуулийн хязгаар байж байна. Энэ хүрээнд нам хандив авч болно. Нэр дэвшиж буй хүнээс нэг, нэг сая төгрөг авч болно. Шууд УИХ-ын гишүүн гэсэн төрийн том албанд очих эрхийг 100 сая төгрөг гэж үнэлээд 100 дахин илүү мөнгийг нэг хүнээс авч байна. Энэ чинь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Албажуулаад бүр зарлаж байгаад хийж байна гэдэг чинь Монголын хууль өнөөдөр ямар түвшинд байгааг л харуулж байгаа хэрэг. Үндсэндээ Монголын ард түмний төрийн эрх мэдлийг мөнгөний босгоор хязгаарлачихаж байна, тийм биз дээ. Уг нь бол төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын сонгууль гэдэг ямарч мөнгөгүй боловч үнэхээр олон түмний итгэлийг хүлээсэн хүн бүр дээшээ гарч болох хамгийн үнэ багатай тогтолцоо байх ёстой шүү дээ. Ийм үндсэн зарчим руу нь оруулахгүй бол Монголын төрийг цаашдаа гадны ямар ч хулгайч, дээрэмчин мөнгө бариад ирэхэд эзэлж болохоор байгаа юм. Мөнгөний босготой юм чинь хэдэн мөнгөтэй хүн, мөнгөтэй бүлэглэлүүд л өрсөлдөнө гэсэн үг биз дээ.
-Намууд үйл ажиллагаа явуулах, сонгуульд оролцоход тодорхой санхүү шаардлагатай байдаг байх. Ядаж сурталчилгаа хийх, хэдэн сонин хэвлэхэд зориулаад ч юм уу?
-Тэр чинь буруу байхгүй юу. Бусад газар сонгуулиар яадаг вэ. Айл болгонд ганц анкет оруулж өгөөд, гудамжинд нэг плакат байрлуулдаг. Тухайлбал, Америкт хамгийн үнэтэй сонгууль 50 мянган доллар, 30 мянган доллар байгаа. Жижигхэн Монголд түүнээс 10, 20 дахин илүү өртгөөр нэр дэвшигчид нь сонгуульдаж байна. Америкт сая сонгогчидтой тойрогт 30 мянган доллар гарч байгаа гээд эргэцүүл дээ. Зурагтаар бүгдэд нь адилхан хэмжээтэй үнэгүй цаг өгнө. Түүнийг нь ашиглаад бодлогоо яриад өрсөлдөхөд удаад байх ч юм байхгүй. Бид ч үүний адил улс төрийн намд үнэхээр цэвэр ариун сэтгэлээ л авч орох ёстой. Ууттай, шуудайтай мөнгө авч ордогыг бүрэн зогсоох хэрэгтэй.
-ШИНЭ нам сонгуульд оролцож таарна. Тэгвэл санхүүжилтээ яаж шийдэх вэ?
-ШИНЭН хуулийн дагуу нэг, хоёр сая төгрөгийн хандив авах байх. Гол нь маш хямдаар шийднэ. Айлуудад анкет, мөрийн хөтөлбөрөө тараагаад, гудамжинд хэдэн плакат тавиад, телевизийн хуваарилж өгсөн үнэгүй цагийг ашиглаад мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Харамсалтай нь, өнөөдөр хуулиараа хэн их мөнгө зарсан нь, хэн олон ухуулагч цалинжуулж, айл болгонд нэг ухуулагчтай болсон нь сонгогдох бололцоотой тэр тогтолцоо чинь хэвээрээ үлдчихсэн шүү дээ. Тэгэхээр Монгол Улсад жинхэнэ сонгууль байхгүй байгаа байхгүй юу.
-ШИНЭ нам нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах вэ?
-ШИНЭН тухайн тойргууд дээр нь нэр дэвшигчдээ тодруулах санал асуулга хийнэ. Тэгээд ард түмэн хэнийг хүсэж байна, түүнийг гаргаж ирнэ.
-Сонгуулийн хуулиар санал асуулгыг хориглоогүй бил үү?
-Нэр дэвшигчийг шалгаруулах тал дээр болно. Түүнээс намын рейтинг тогтоох бол хориотой. Мэдээж, энэ хүмүүсийн хэнийг дэмжиж байна, хэнийг та бүхэн дэвшүүлбэл дэмжих үү гэдэг санал асуулгыг хуулийн хүрээнд зөвөөр хийж таарна шүү дээ.
Сэтгэгдэл ( 22 )
YALGAVARLAGDSAN AHMADUUDIIN UMNUUD UDIRDAAD BATZANDAN TA 2 JAGSAAD, 6 SAY-IIN ZEEL ABAH BOLOMJIIG N NEEGEED UG, TEGVEL 198000 AHMAD UR HUUHED ACH GUCH NIILSEN 1 SAY SHAHAM HUN TANAI NAMD SHUUD ORNO SHUU, TA NARIIG SHUUD SONGONO, NASAAR CHIN ERUNHIILEGCH, ERUNHII SAID HIILGESEN CH YADAG UM, SHUDARGA YOSIIG L DEEDELJ BAIVAL. HUU MIN BODOOROO
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
Амжилт хүсье. Танай намыг дэмжнээ.
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
их хуралд ийм шударга өөрийн бодолтой хүн хэрэгтэй дэмжиж бна дахин олуулаа сонгогдоорой
АН НАМЫН НЭРЭЭР ӨДИЙ ЗЭРГИЙН ЯВААГАА САНА ЛАЛАРАА.ХУРЦ ГЁНЁРАЛ ЧИНИЙ ЛУЙВРЫГ ЯГ ИЛЧИЛСЭН ШҮҮ. ОНГОЦНЫ МОТОР ЗАРСАН ЧИНЬ ҮНЭН БИЗ.БОЛДЫГ ДАХИН БҮҮ СОНГООРОЙ.. ТЭР .ӨНӨӨДӨР НАМААСАА НӨХДӨӨСӨӨ МАРГААШ ТАНААС УРВАЖ АРААС ЧИНЬ ХУТГА ШААНА ҮХСЭНИЙХ НЬ ШУДРАГА ГИШҮҮН ГЭХ ВЭ ЧАМАЙГ ИОНГОЛООС ЗАЙЛ
songoj bolohgui hunii neg ene BOLD monoos mon shu