БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод титэмт вирус буюу корона вирусээр үүсгэгдсэн уушгины шинэ төрлийн хатгалгааны улмаас хөл хорио тогтоож эхэлжээ. Ингэснээр хотоос гарах, хотод нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар хорилоо.
Ухань хотын Засаг захиргаа БНХАУ-ын Засгийн газар, Эрүүлийг хамгаалах яамны өгсөн чиглэлийн дагуу хөл хорио тогтоож, болзошгүй өвчтөнийг илрүүлэх шинжилгээг цаг алдалгүй зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, урлаг, соёлын арга хэмжээг түр хугацаанд зогсоосон байна. Хотын захиргааны шийдвэрээр амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг дэлгүүр, зах, худалдааны төвүүдийг хаах, анхлан вирус дэгдсэн далайн бүтээгдэхүүний захыг хаах шийдвэр гаргажээ.
Өвчин анхлан тархсанаас хойш 300 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна Тайвань, Тайланд, Япон, АНУ, Өмнөд Солонгост өвчний тохиолдолд бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )