БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн титэмт вирус буюу коронавирусээр нас барсан хүний тоо одоогийн байдлаар 9 болж, нэмэгдлээ.
2019 оны сүүлээс эхлэн өмнөд хөрш БНХАУ-д дэгдсэн коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгааны тохиолдол АНУ-д анх удаагаа бүртгэгдсэнийг өмнө нь мэдээлсэн билээ.
Өнөөдөр ДЭМБ-ын тусгай хороо Щвейцарын Женев хотноо хуралдана. Хуралдаанаар коронавирустэй холбоотой асуудлыг хэлэлцэж, ОНЦГОЙ байдлыг бүс нутгийн хэмжээнд зарлах уу, дэлхийн хэмжээнд зарлах уу гэдгийг шийдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )