Хуурамч шатахуунаас болж жилд 50-60 тэрбумын хохирол учирч байна гэв

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Монголын газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэл, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлээс хуурамч шатахуун болон албан журмын даатгалын асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Монгол Улсад импортоор орж ирж буй зарим нэмэлт бодис, түлш шатахууныг хуурамч болохыг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэмжээнд судлан, шалгах ажлын хэсэг байгуулсан ч өдийг хүртэл шийдэлд хүрээгүй байна.

Эдгээр зөрчил, дутагдал арилаагүйгээс гадна холбогдох яам, агентлагаас хяналт тавихгүй, арга хэмжээг төдийлөн авахгүй байна хэмээн хурлын үеэр онцоллоо.

Дээрх байгууллагууд хуурамч шатахуунаас шалтгаалсан эвдрэл, гэмтэл их гарч, иргэд, байгууллагууд хохирч байгаа учир тодорхой арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байгаа аж.

Хуурамч шатахууны асуудлаас болж монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байгааг дээрх ТББ-ынхан хэлэв. Түүнчлэн албан журмын даатгалд хамрагдсан иргэдийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг ил тод, тодорхой болгохыг шаардсан юм. Жолооч, тээвэрчид даатгалын хураамжаа төлчихөөд үйлчилгээ авч чадахгүйгээс гадна шийтгэл, торгуулийн асуудлаар давхар хохирсоор байгааг даатгуулагчдын холбооноос мэдэгдлээ. 

 

ВИДЕО ҮЗЭХ

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top