Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн яамнаас иргэдийг коронавирусээс хамгаалах, сэрэмжлүүлэх чиглэлээр ямар ажлыг зохион байгуулж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Коронавирусийн анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн. Хэдийгээр Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй ч Эрүүл мэндийн яамнаас энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай байнга холбоотой, хамтарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, дагаж байна. Ер нь, нийтийг хамарсан өвчин зовлон, аливаа нэг гамшгийн үед Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын 08 тоот тушаал гэж байдаг. Энэ журмын хүрээнд бүх байгууллага зохион байгуулалтад орж ажиллах, байнгын бэлэн байдалд байдаг.
Харин коронавирус бол шинэ төрлийн вирус. Товчхондоо уушгины хүнд хэлбэрийн хатгаа үүсгэдэг вирус гэж ойлгож болно.
БНХАУ бол олон улсын нислэг ихтэй, олон сая хүн амтай, агаарын болон хил, нисэх онгоц, ус, далайн тээвэр зэрэг олон чиглэлийн гарцтай орон. Энэ утгаараа энэхүү шинэ төрлийн вирус зөөвөрлөгдөх өндөр магадлалтай гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд, АНУ-д нэг тохиолдол илэрлээ шүү дээ. Японд нэг, Тайландад хоёр, Солонгост нэг, АНУ-д нэг бүртгэгдлээ. Энэ вирусээр 198 хүн өвчилсөн, гурван хүн нас барсан гэдэг мэдээлэл бий. Түүнчлэн эрүүл мэндийн 14 ажилтан халдвар авсан байна. Тэгэхээр коронавирус хүнд халддаг болох нь тогтоогдож байгаа юм.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг ямар зөвлөмж ирүүлж байна вэ?
-Хяналтаа чангатгаж, бэлэн байдлаа хангахыг зөвлөж байгаа. Хяналтаа маш идэвхтэй хийх хэрэгтэй. Дээр нь бэлэн байдлаа хангах шаардлагатай. Ганцхан Монгол Улсад биш бусад оронд ч гэсэн энэхүү зөвлөмжөө хүргүүлсэн юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал нь энэхүү вирусийг нийгмийн ноцтой асуудал мөн эсэхээр тодорхойлохоор хуралдсан гэдэг мэдээлэл байна. Харин манай улсад өнгөрсөн 10-ны өдөр БНХАУ, Хонгконгоос онгоцоор халдварласан байж болзошгүй зургаан хүн ирсэн.
-Бүгд Монгол Улсын иргэн үү?
-Тийм. Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн хяналт болон хил, гаалийнхантайгаа хамтарч ажилладаг. Хэн ямар шугамаар аль улсад зорчсон эсэхээс эхлүүлээд мэдээлэлтэй байдаг. Зургаан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Шинжилгээгээр коронавирус биш болох нь тогтоогдсон.
-Ямар, ямар байгууллагатай хамтарч ажиллаж байна вэ?
-Бид Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтарч ажиллаж байна. Энэ бүх газраас бүрдсэн мэргэжлийн үнэлгээний баг гарган ажиллаж байна. Энэ баг маань эрсдэлийн үнэлгээний судалгаагаа хийчихсэн. Манай улс дунд зэргийн эрсдэлтэй байна гэдгийг тодорхойлсон.
Хэдийгээр Монгол Улсад коронавирус албан ёсоор бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөж ирэх магадлалтай гэж үзсэн.
Ер нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг дунд зэргийн эрсдэлтэй улсын тоонд оруулсан байна билээ. Харин дэлхийн нийтийн түвшинд нь эрсдэл бага гэж үзсэн байна. Монгол Улс бэлэн байдлыг хангах Ажлын хэсгийг гарган ажиллаж байна. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төрөлжсөн эмнэлэг зэрэг бүх байгууллагад бэлэн байдлыг хангах албан даалгавар хүргүүлсэн. Бүх газартай онлайн хурлаа хийчихсэн, үүрэг чиглэлээ өгчихсөн явж байна. Үүнээс гадна Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргүүлсэн.
-Эдгээр байгууллага эхнээсээ сэрэмжлүүлэг, мэдээллээ гаргаад эхэлсэн байгаа харагдсан шүү?
-Тийм. Найман төрлийн сэрэмжлүүлгийн хэвлэл, олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Түүнчлэн өглөө бүр мэдээлэл, зөвлөмжийг авч байна. Энэхүү коронавирус эмчилгээгүй. Шинэ төрлийн вирус болохоороо дэлхийн нийт хараахан эмчлэх аргыг нь олоогүй байна. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвар авсан хэр нь хөнгөн байгаа үед вирусийн эмчилгээ хийх, хүндэрсэн үед нь антибиотик эмчилгээ хийх зөвлөмжийг ирүүлж байна. Яг одоо энд чиглэсэн вакцин, эмчилгээ алга. Оросын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин гаргахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хүнд халддаг вирус тул сэрэмжлүүлэг, бэлэн байдлаа хоёр дахин эрчимжүүлэх шаардлагатай гэж үзээд ажиллаж байна.
-Ингэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын лабораториудад хяналт, шалгалт явуулсан гэх мэдээлэл бий. Энэхүү шалгалтаар нэр бүхий 28 лаборатори шаардлага хангаагүй гэх мэдээлэл хэр бодитой вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын 28 лабораторид хөндлөнгийн шалгалт хийгээгүй.
-Тэгэхээр ташаа, худал мэдээлэл гэсэн үг үү?
-Тийм. Зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар зогсохгүй B, C вирусийг эрт илрүүлэлтийн хүрээнд 2016 онд 22 лаборатори шалгарч, илрүүлэх шинжилгээ хийх эрх авсан байдаг. Энэ 22 лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ч гэсэн энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан гэх асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ер нь энэхүү мэдээлэл гарсныг далимдуулж 28 лабораторийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж байна. Мэдээллээ жигдлэх бодолтой байна. Харин албан ёсоор баасан гарагт мэдээлэл хийх болно.
Сэтгэгдэл ( 13 )
Teneg said, tenegresen yamniihan baahan hund haldvar tarsni daraa l hunii uhel uzej baij l arga hemjeegee avahin mu haashaa yum be, shidvetee hurdan gargaach Zovloson l geh yum, zovlogoog dagadag biluu Ene said
энэ нэг хэлээ хазалсан авгай,тэгээд төрд уламжлаад хил нтрээ хаагаач ээ,тэр ҮАБЗ-нь тэтгэвэр тэглэх юм ярьж суухаар иймэрхүү ноцтой асуудал ярилцаач
ЯАРАЛТАЙ ХИЛ ГААЛИА ХААГААЧЭЭ. ЦАГААН САР ГЭЭД УРАГШАА ЦУВААД ХЯТАДААС ОРЖ ИРНЭ ШТЭЙ, ХАЛДВАР АВСАНЫ ДАРАА БИШ ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЯАРАЛТАЙ АВАХ ХЭРЭГТЭЙ ШТЭЙ,
Ийм ч сайдтай байх гэж! Энэ хүний хариуцсан яам бол хүний амь нас хамгаалах, аврах учиртай яам! Мэдээллийн олон суваг байгааг энэ сайд авгай одоо мэддэггүй юм байх даа?! Ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?! Уриа лоозонг шиг юм ярихаа болиочээ, энэ улс төрчид одоо! Мэргэжлийн хүнээр яамдаа хариуцуулаачээ!
Orj irsen hoino n ene olon cecerleg surguuliig haaj karantiilhaas ehleed deer n engiin haniadaa ch darj chadahgui baihad hil gaalia haaval yasiin naad ganzagiin naimaachid chin Ereen ruu shuuraad ehlsen shuu (Cagaan sar)
Хажууд гь харанга дэллэж байхад ийм ерөнхий юм яриад сууж байдаг сайдаар яанаа!!! Онцгой байдал тогтоох үгүйдээ хил гаалийн хориг тавих ,хоёр улсын хооронд зорчихыг хязгаарлах ,цагаан сард зориулан хийдэг наймаачдын худалдааг хорих хэрэгтэй.
hunii hiisen yumiig ooroo hiisen bolgoj yarihaa zogsooj ajil hiivel yasiin setguulchiin ajlaa hiigeed l yavah yum
aly xediin orood irsen setguulch emgen guai
Virus grj medekhgui saidtai uls mongoloos uur bhgui
Virus gej uy baidgiig medekhgui saidtai uls mongoloos uur baikhgui ukhej dald orj sunuj baikhdaa taarsan uym nuud
ДЭМБын мэдээ уншиж суухаар олигтойхон ажил хийгээч!!! Гадаад улс орнууд хилээ хаагаад эхэллээ! Чи орж ирэхийг нь хүлээгээд суугаад байгаа юм уу??? Чадахгүй өол чаддагт нь ажилаа өгөөд зайлаач!!
та холбогдох дугаараа өгч бидэнд туслаач \n
Уушигны эмчилгээ муутай газарт хэцүү л бна да Сарангэрэл сайдаа сүрьеэ өвчнөө бүрэн төгс оношлох шаардлагатай байна.элэг өөрчлөлттэй ядарсан болон туранхай хүмүүсээ өрхийн эмнэлэг нь сүрьеэтэй гэж оношлошноос эмийн гаж нөлөөлнөөс болоод элэгний хатууралтай болсон хүнийг хохирсон хүн та нар яах гэж бна. Одоо эмнэлэг ч авахгүй ийш тийшээ чулуу хөөлгөсөн танай эмч нарыг харахаас зэвүү хүрч нүд хорсож бна