Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогссон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл вирусын халдвар Нью -Йоркоос илүү олон хүн амтай Ухань хотын үйлдвэр, үйлчилгээ, компаниудын зах зээлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж буйг хэвлэлүүд мэдээлж байна.
Түлш, шатахууны компаниудаас эхлээд оператор компаниудын хувьцааны ханш уруудаж байна. “Hubei Heyuan Gas” компанийн хувьцааны ханш хоёр өдөр дараалан унасан бол “Wuhan Sante Cableway”-ийн хувьцаа 3.05 хувиар унажээ.
Мөн үл хөдлөх хөрөнгө, электроникийн чиглэлийн “Hi-tech Material Co”, “Langold” зэрэг Ухань хотод үйл ажиллагаа явуулж буй компаниудын үнэлгээ буурчээ.
2019 онд Цагаан сарын баяраар БНХАУ-д 3 тэрбум аялал хийгдсэн гэх статистик бий. Тэгвэл энэ удаад вирусийн дэгдэлтээс болж автобус, шөнийн галт тэрэг, нисэх онгоцны тээвэр цаашдаа хэрхэх нь тодорхойгүй байдалд ороод байгаа юм. Цагаан сарын баяраар иргэд өөрийн төрсөн нутаг руугаа очихыг хүсэж буй ч болгоомжилж буй сэтгэгдлээ илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )