17 хүний амь насыг авч одсон шинэ төрлийн 2019-nCoV коронавирус Хятадын Ухань хотод гарсан билээ.
Өвчний голомт Ухань хотын гудамжийг ариутгаж байгаа бичлэг цахим ертөнцөд тавигдлаа.
Ямар ч хүнгүй хоосон гудамжаар машин явж, хор цацаж байх аж.
Хүмүүс “Чернобыль шиг байна”, “Дэлхий сөнөдөг кино юу” гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байв.
Сая сая хүн төрсөн нутагтаа харьдаг Цагаан сарын амралтын үеэр халдварт өвчин гарсан тул Засгийн газраас халдварын тархалтыг зогсоох гэж олон арга хэмжээ авсан.
Уханьд нисэх буудал, вокзал дээр хамгаалалтын хувцастай эмч нар ариун цэврийн шалгалт, үзлэг хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )