Монгол Улс авлигын индексээр 13 байраар ухарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас өнөөдөр /2020.01.23/ дэлхий даяар 2019 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлаж байна. 


Тус индексийг гаргахдаа олон улсын байгууллагууд салбар бүрийг 0-100 хүртэл оноогоор дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига ноцтой хэмжээнд байгааг илтгэдэг байна.

Тэгвэл Монгол Улсын Авлигын индекс 2019 онд 35 оноотойгоор 180 орноос 106 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн онтой харьцуулбал манай улс хоёр оноогоор буурч, 13 байраар ухарчээ.



МОНГОЛ УЛСЫН СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН АВЛИГЫН ИНДЕКС

2013 он: 38 оноо буюу 176 орноос 87-р байрт

2014 он: 39 оноо буюу 176 орноос 87-р байрт

2015 он:  39 оноо буюу 176 орноос 87-р байрт

2016 он: 38 оноо 176 орноос 87-р байрт

2017 он: 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан.

2018 он : 37 оноо авч, 180 орноос 93-р байрт

2019 он: 35 оноо авч, 106 дугаарт байрт орлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top