УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Оюутолгойн ордод монгол улсын эрх ашгийг хангуулах" тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
Энэхүү тогтоолын төслийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас байгуулагдсан комисс өчигдөр /2020.01.22/ хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ.
Ингэхдээ нэн түрүүнд Оюутолгой төслийн удирдлагын зардлыг бууруулах үүднээс олон улсын аудитын байгууллагын шалгалтыг оруулж, дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мөн Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүний шалгуурыг өндөрсгөх асуудлыг хөндсөн байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг ТВ8 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )