Олон улсын Монгол судлалын симпозиум Вена хотод боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

Австрийн нийслэл Вена хотноо энэ сарын 23-24-ний өдрүүдэд Олон улсын Монгол судлалын симпозиум болж өнгөрлөө.

Энэ удаагийн симпозиумд олон улсын Монгол судлалыг шинэ шатанд гаргах, монголч эрдэмтдэд онолын болон эмпирик түвшний судалгааг түлхүү хийх, мэдлэг солилцох, монгол судлалын салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга барил, монголч эрдэмтдийн харилцаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцжээ.

Цаашид энэ төрлийн симпозиумыг хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулах, шилдэг судалгаа, шинжилгээний ажилд тэтгэлэг олгох, судлаач солилцдог байхаар хуралдааны төлөөлөгчид санал нэгтгэжээ.

Симпозиумд монголын талаас Монгол Улсын их сургууль, Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургууль, түүнчлэн Эрфуртын их сургууль, Австрийн шинжлэх ухааны академи, Боннын их сургууль Венын их сургууль, Оксфордын их сургууль, Цюрихын их сургууль, Берлин дэх Гумбольдтын их сургууль зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top