Оросын эрдэмтэд Баян нуурын 3000 жилийн түүхийг сэргээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Эрдэмтэд Монгол Улсын Баян нуурын гурван мянган жилийн уур амьсгалын түүхийг сэргээжээ.

Үүний ачаар энэ бүс нутгийн ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан мэдэх боломжтой болж байна. Судалгааны дүнг шинжлэх ухааны “The Holocene” сэтгүүлд нийтэлжээ.

Өнгөрсөн үеийн биологийн төрөл зүйл, зүй тогтол, байгалийн тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж байсныг судалснаар өнөөдөр болж буй үйл явцын талаар дүгнэлт хийх боломжтой болдог. Ялангуяа хүний үйл ажиллагаа байгаль д хэрхэн нөлөөлж буйг тогтоох боломжтой гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Археологи, угсаатан зүйн хүрээлэнгийн “PaleoData” лабораторийн эрхлэгч Наталия Рудая ярьжээ.

Мянга орчим жилийн өмнөөс Дэлхий дээр төрөл зүйл олноор устаж эхэлсэн. Энэ үйл явц өнөөг хүртэл үргэлжилж, улам бүр хурдсаж байна. Дэлхийн эрдэмтэд энэ үйл явц хүний хүчин зүйлээс шалтгаалж байна уу эсвэл байгалийн үйл явц уу гэдгийг судалсаар байна.

Монгол Улсад явуулсан судалгааны үеэр Рудая тэргүүтэй эрдэмтэд сүүлийн гурван мянган жилийн Баян нуурын уур амьсгал, бичил орчны биологийн төрөл зүйл, ургамлын өөрчлөлтийг судалжээ. Энэ нуур орчим мөсөн гол, тундр, тайга, тал, хагас цөл ба цөл гээд Дэлхийн бараг бүх байгалийн эко систем бий. Тиймээс энэ хотгорыг ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэжээ.

Судлаачид нуурын ёроолын тунадасны дээжийг цуглуулж, шинжилсэн байна. Судалгааны дүнд Увс нуурын хотгор орчмын ойн хөгжлөөр тодорхойлогдсон хамгийн чухал үе нь 1400-аас 1800 оны хооронд байсан гэж тогтоожээ. Энэ үед жилийн дундаж хур тунадасны хэмжээ 305 мм байсан бол өдгөө 100-200 мм болжээ. Мөн хугацаанд долоодугаар сарын агаарын дундаж температур 13 Цельсийн градус байсан бол өнөө цагт 19.5 градус болж нэмэгдсэн байна.

Өнгөрсөн үед дулаан, илүү хуурай цаг агаар 650-1350 оны хооронд тохиожээ. Тухайн үед жилд 280 мм хур тунадас ордог байсан бол долоодугаар сарын дундаж температур 16 градус байжээ. Энэ үе Дундаж зууны уур амьсгалын хамгийн таатай үеийн Дэлхийн бөмбөрцгийн хойд талын дулаан уур амьсгал, зөөлөн өвлийн үетэй таарч байна. Цаашид судлаачид 12 мянган жилийн өмнө эхэлсэн Голоцен үед уур амьсгалын өөрчлөлт энэ бүс нутгийн биологийн олон янз байдалд хэрхэн нөлөөлснийг судлахаар төлөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2021 оны 06 сарын 25

Монгол улсын Баян нуур?? Хаана байдаг нуур юм бэ?

0  |  0
Top