С.Амарсайхан: Томоохон захуудыг шаардлагатай тохиолдолд түр хаана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 26

Амралтын өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн  бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргалаа.

Мөн Коронавирус тархсан газар нутаг болох БНХАУ-ын Ухань хотод суралцаж, хөл хорионд ороод байгаа Монгол Улсын 31 оюутныг эх оронд нь авчрах асуудлыг тус улстай яриа хэлэлцээр хийхийг Шадар сайдад, БСШУЯ-д тус тус даалгасан байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай мэдээллийг Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар болон бусад албаны хүмүүс өнөөдөр /2020.01.26/Шадар сайдын өрөөнөөс сэтгүүлчидэд мэдээлэл өглөө.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дэлхий нийтийн түгшүүрийн харанга дэлдээд байгаа шинэ коронавирусын тархалтаас ард иргэдээ сэрэмжлүүлэх, урьчилсан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцлээ. Уржигдар улсын онцгой комисс, өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан.  Энэ шийдвэрүүдэд үндэслэн өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж хэд хэдэн чиглэлээр тогтоол гаргаж баталлаа. Шинэ коронавирусын тархалт маш хурдацтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус вирусаар дэлхийн хэмжээнд 1956 хүн өвчилснөөс 56 хүн нас бараад байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тухайлбал:
 

  • БНХАУ-д 3000 гаруй
  • Тайваньд 3
  • Макаод 2
  • Хонконгд 5
  • Японд 2
  • БНСУ-д 2
  • Сингапурт 3
  • Вьетнамд 2
  • Австралид 1
  • АНУ-д 2
  • Тайландад 5
  • Непалд 2
  • Францад 3 хүн тус тус коронавирусаар өвчилсөн байна.


Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар коронавирус нь агаар дуслын болон амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг шинэ төрлийн вирус юм. Тиймээс энэ өвчнийг ингээд эмчилнэ гэсэн бэлэн жорыг эрдэмтэд хараахан олж чадаагүй байна. Манай хил дагуух БНХАУ-ын зарим хотуудад, тухайлбал, Манжуур, Хөх хот, Эрээнд өвчилсөн иргэд бүртгэгджээ. Хэдийгээр манай улсад тус өвчний тохиолдол илрээгүй гэж байгаа боловч, өвчин тархах эрсдэл өндөртэй улс орны тоонд орж байгаа учраас бид сэрэмжлүүлэг арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай болж байгаа. Иймээс Засгийн газраас тогтоол гаргаж, тогтоолд хэд хэдэн чиглэлээр тодорхой арга хэмжээг авахыг холбогдох яамд, холбогдох газруудад үүрэг болголоо. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авах зардлыг шийдвэрлэх, хил орчимын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, ингэхдээ галт тэрэг болон онгоцноос бусад тээврийн хэрэгсэлд хэмжээнд хамааруулахыг ГХЯ, Хил хамгаалах ерөнхий газарт даалгасан бол Их дээд сургууль, МСҮТ-үүд, ОУ-ын хүүхдийн Найрамдал зуслангийн үйл ажиллагааг  03 сарын 02-ны өдөр хүртэл хаах, мөн олон нийтийн арга хэмжээ болох цуглаан, хурал, спорт, урлаг соёлын арга хэмжээ,  аялал зугаалга болон  уралдаан тэмцээн, PC тоглоомын газар, оюутны аливаа үйл ажиллагаа, жолооны курс, хэлний сургалтын төв зэрэг байгууллагын үйл ажиллагааг ч мөн түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Цахим болон теле хичээлийг ЕБС-ийн сурагчидад заах үүргийн БСШУЯ, Мэдээлэл технологийн газарт тус тус даалгалаа. Коронавирустай холбоотой мэдээлллийг зөвхөн нэг сувгаар, ЭМЯ-аас өгч байхаар болсон бөгөөд тус мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад үнэ төлбөргүй нэвтрүүлэх чиглэлийг тогтоолд тусгалаа” хэмээн Засгийн газрын тогтоолыг агуулгыг уншиж танилцуулав. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирусын тархалт, урьчилсан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлэгтэй холбоотой мэдээллийг баттай сурвалжаас буюу Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн нэг чиглэлээр өгч байх үүргийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Бид цөөхүүлээ, элдэв худал мэдээлэл сошиалаар тарааж, ард иргэдээ төөрөгдүүлмээргүй байна. Тиймээс иргэд олон нийт та бүхэн асуудалд тайван, айдасгүй хандаж, ЭМЯ-аас өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна. Бидний зүгээс өгч байгаа гол сэрэмжлүүлэг бол гараа сайтар савандаж угаах, амны маск зүүж хэвших, халдвар бүртгэгдсэн газруудад зорчихгүй байхыг мөрдөж ажиллаасай гэж хүсэх байна” гэлээ.
 

Хотын захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Мөн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын үнэн бодитой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина. Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнээс гадна Монгол улсыын хүн амын талаас илшш хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл хот руу орж, гарч байдаг шалган нэвтрүүлэх төвүүдэд коронавирусаас урьчилсан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр  төлөвлөж байна” гэснээр  Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийнхэнд хандсан хурал өндөрлөлөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(182.160.40.7) 2020 оны 01 сарын 30

Эргүү Амарсайхан энэ хүнсний хомсдол үүсэх нөхцөлийг үүсгэсэн байна шдэ...Аливаа юмны дагаж гарах үр дагаварыг бодож байж олон нийтийн хэрэгсэлээр солиордог байгаа даа....

0  |  0
zochin(68.226.67.57) 2020 оны 01 сарын 30

Hunsee bazaa gertee bai Ene bol TAHAL uushignii hatgalgaa bish Zahuudiig haa Humuusiin setgel sanaag uimuulehgui gej hudlaa yriad bna 11 saya huntei uhan buh teevriin heregsel buh bisenss ee haachaad bna Oilgoj bna uu ene bol hatgalgaa bish tahal Mun ch mulguu humuus shuu MONGOLCHUUD Uushignii hatgalgaagaar 3000 hun uvdusnii tuluu hytaduud ingej surchignehuu aain

0  |  0
иргэн(59.153.84.126) 2020 оны 01 сарын 29

Цэцэрлэгийн багш нарыг ажиллуулхаа болимоор юумаа бага насны хүүхэдүүд нь гэртээ харах хүнгүй өглөөд айл айлрүү зөөгөөд орой нь очиж авч байхийн хөл хорио тогтоосон шиг тогтоо, Тэгсэн төртөө хүүхэдээ гадуур авч яваа эцэг эхийг торгоно гэхийн ямар ч уялдаа холбоо алга,

0  |  0
Dg(192.82.77.231) 2020 оны 01 сарын 29

Ehleed naiman shargiig haa

0  |  0
Зочин(103.229.123.163) 2020 оны 01 сарын 28

Зөв зөв. Хотын даргыг дэмжиж байна. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулахыг амьдрал шаардаж байна. Улаанбаатар хот руу хөдөөнөөс ирэх хөдөлгөөнийг багасгах хот дотор ч гэсэн хувийн тэрэгний хөдөлгөөнийг багасгах хэрэгтэй. Хот хөдөө хоёрын хооронд дэмий сэлгүүцэгчид маш байдаг. Аймаг, сумын төвүүд хэнээс ч хамааралгүй хүнсний хангамжаа өөрсдөө шийдэх цаг нь болсон . Хотын томоохон зах, худалдааны төвүүдийг бас цэгцлэх хэрэгтэй. Хэрэв захад нэг л коронавирус ороод ирвэл монгол улс сөнөнө шүү.

0  |  0
Иргэн(103.229.122.20) 2020 оны 01 сарын 28

УБ хотод гурил гурилан бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэх эхлэлийг хүнсний захуудыг түр хааж магадгүй гэж яагаачгүй байхад хотын дарга хэлж эхлүүлсэн байна.

0  |  0
Иргэн(103.229.122.20) 2020 оны 01 сарын 28

УБ хотод гурил гурилан бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэх эхлэлийг хүнсний захуудыг түр хааж магадгүй гэж яагаачгүй байхад хотын дарга хэлж эхлүүлсэн байна.

0  |  0
Иргэн(103.229.122.20) 2020 оны 01 сарын 28

УБ хотод гурил гурилан бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэх эхлэлийг хүнсний захуудыг түр хааж магадгүй гэж яагаачгүй байхад хотын дарга хэлж эхлүүлсэн байна.

0  |  0
Иргэн(103.229.122.20) 2020 оны 01 сарын 28

УБ хотод гурил гурилан бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэх эхлэлийг хүнсний захуудыг түр хааж магадгүй гэж яагаачгүй байхад хотын дарга хэлж эхлүүлсэн байна.

0  |  0
Иргэн(103.229.122.20) 2020 оны 01 сарын 28

УБ хотод гурил гурилан бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэх эхлэлийг хүнсний захуудыг түр хааж магадгүй гэж яагаачгүй байхад хотын дарга хэлж эхлүүлсэн байна.

0  |  0
Иргэн(103.229.122.20) 2020 оны 01 сарын 28

УБ хотод гурил гурилан бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэх эхлэлийг хүнсний захуудыг түр хааж магадгүй гэж яагаачгүй байхад хотын дарга хэлж эхлүүлсэн байна.

0  |  0
Зочин(103.26.195.42) 2020 оны 01 сарын 27

Төрийн ордон доторх захаа хаахуу

0  |  0
Зочин(103.26.195.42) 2020 оны 01 сарын 27

Төрийн ордон доторх захаа хаахуу

0  |  0
Зочин(103.26.195.42) 2020 оны 01 сарын 27

Төрийн ордон доторх захаа хаахуу

0  |  0
Зочин(103.26.195.42) 2020 оны 01 сарын 27

Төрийн ордон доторх захаа хаахуу

0  |  0
Зочин(202.9.40.82) 2020 оны 01 сарын 27

Гэрээ гарах шаардлаггүй хүмүүсээ нэг дор амьдруулаад,зайлшгүй гарах шаардлагтай хүмүүс нь өөр нэг газар амьдрах маягаар хувийн зохион байгуулалтыг айл бүр хийвэл үр дүнтэй юм шиг санагдлаа, яадаж гэртээ байгаа ,гарахгүй амьдарч байгаа хүмүүс нь эрсдэлгүй

0  |  0
zochin (66.181.161.74) 2020 оны 01 сарын 28

hudaldaanii towvvdiig haah zow hvvhedee daguulsan hvvhedee daguulj ireed naimaa hudaldaa hiij bgaa hvmvvs zondoo bna haah ni zow haayaa

1  |  1
Top