Монгол Улсыг дэлхийд таниулах үндэсний брэнд бол МОНГОЛ АНАГААХ УХААН юм

2020 оны 01 сарын 27

АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор профессор Ж.Цолмонтой уулзаж цаг үеийн сэдвээр ярилцлаа.


- Сүүлийн үед уламжлалт анагаах ухааныг сонгон эмчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх  болж. АШУҮИС-ийн хувьд уламжлалт анагаах ухааны их эмч нарыг бэлтгэн гаргадаг шүү дээ. Тиймээс энэ сэдвийг хөндөж ярилцлагаа эхэлье?

- Юуны түрүүнд уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголтоос эхэлье гэж бодлоо. Уламжлалт гэхээсээ илүү Монгол анагаах ухаан нь Монгол Улсад орчин цагийн анагааах ухааны сураг чимээ байхгүй байх үед аль хэдийн байр сууриа эзэлсэн дорнын анагаах ухааны нэгээхэн том хэсэг болон хөгжсөн байсан. Монгол анагаах ухаан нь олон жилийн буурал түүхтэй, өсөн дэвжих, уруудан доройтохын аль алиныг амсан ард түмнийхээ эрүүл энхийг өөрийн өвөрмөц арга ухаанаараа хамгаалсаар орчин цагийн анагаах ухаантай золгуулсан асар их гавьяатай юм. Өвөг дээдсийнхээ бидэнд уламжлуулж өвлүүлсэн Монгол анагаах ухааныг 1990-ээд оноос буюу зах зээлийн нийгэмд шилжсэн тэр мөчөөс эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнээ бэлтгэхболомж бүрдсэн.Улмаар Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт уламжлалт анагаах ухаан гэсэн нэгдмэл тогтолцоотой  манай улсын хувьд шинэ зүй тогтол, системийг бүрэлдүүлэн хөгжүүлэхэд амаргүй байсан чтөр засаг бодлогынхоо төвд байлгаж  дэмжсэний үр дүнд сэргэн хөгжиж улмаар Монгол улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой орны нэг болсон нь яах аргагүй түүхэн дэвшил болсон гэж боддог.

Манай сургууль уламжлалт анагаахын мэргэжлийн ангийг 1990 онд нээж анхны 24 оюутанг эмчилгээний анги, хүүхдийн эмчилгээний ангийн гуравдугаар дамжаанаас элсүүлэн 1993 онд анхны уламжлалт анагаахын их эмчийг төгсгөснөөс хойш 30 жил өнгөрч байна. Анх бид уламжлалт анагаах ухааны тэнхим байгуулан эхэлж байсан бол Уламжлалт анагаах ухааны сургууль, дэргэдээ 66 ортой Монгол анагаах ухааны чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий Монгол анагаах ухааны олон улсын сургууль болтлоо өргөжин хөгжиж өнөөдрийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмчийн ихэнх хувийг бэлтгэн гаргаж байна. Монгол Улсыг дэлхийд таниулах үндэсний брэнд бол яах аргагүй Монгол анагаах ухаан. Монгол улс хоёр юмаараа л бусдаас ялгарна. Энэ бол дэлхийн хөгжлийг урагшлуулахад асар том хувь нэмэр оруулсан Нүүдлийн соёл иргэншил. Манайх шиг таван хошуу мал, дээрээс нь цаа буга, сарлаг, загас гээд  доор хаяж найман ан амьтан, малаа дагаж нутагладаг, хүн амынх нь тал хувь нь нүүдлийн соёл иргэншлээр амьдарч байгаа улс орон байхгүй. Тийм ч учраас Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг ЮНЕСКО-ийн ивээл доор Монгол улсад байгуулж Нүүдлийн соёл иргэншлийн төв гэдгийг дэлхий дахинаа тунхаглан зарласан. Бид энэ үнэт зүйлээ хадгалж, төрийн бодлогоор хамгаалж чадвал уул уурхайгаас илүү ашиг олох л ёстой. Нөгөөдөх нь нүүдлийн соёл иргэншлээ дагаж хөгжсөн Монгол анагаах ухаан.

Системийн гажуудлаас болж бид 70 жил үнэт зүйлээсээ татгалзаж ирсэн. Тэр хугацаанд “Chinese medicine”, “Tibetan medicine” гээд дэлхийд брэнд болоод гараад ирчихэж. Одоо бидэнд маш хурдтай “Монгол анагаах ухаан” Монгол брэндээ хөгжүүлэх түүхэн бөгөөд хариуцлагатай цаг ирж байна. Энэ их үйлсэд АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар манлайлан түүчээлэх болно.

- Уламжлалт анагаах ухаан бол яах аргагүй Монголын түүхэн соёлын өвийн нэг. Энэхүү соёлын өвийг уламжлан хадгалж, хөгжүүлэхэд танай сургууль голлох үүрэг гүйцэтгэж байгаабайх?

- Монгол анагаах ухаан нүүдэлчин түмний 5000 гаруй жилийн турш амьдарч ирсэн амьдралын хэв маяг, дадал заншил, зан үйл, аман туульс, судар шашдирт нь мөнхлөгдөн уламжлагдсан өв соёл, анагаах урлаг, гүн ухаан, өнөөгийн шинжлэх ухаан тайлж чадаагүй харинч бүр өөрийг нь багтаасан шинжлэх ухааны нэгдмэл тогтолцоо юм.Бид уламжлалт анагаах ухааныг эм тан, бариа засал, анагаах урлаг гэхээсээ илүү өвөг дээдсийн минь үлдээсэн нандин өв хөрөнгө гэж үзэх ёстой. Өнөөдөр Солонгос, БНХАУ зэрэг орнууд уламжлалт анагаах ухааныхаа биет бус өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлаа эрчимжүүлж байна. Өнгөрсөн жил хаан банкны санхүүжилтээр Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалах, хамгаалах, сурталчилах сургалтын 1200 гаруй үзмэртэй  кабинетийг шинэ хичээлийн байрандаа оронгуутаа байгуулсан.Одоо манай багш, эрдэмтэд Монгол оронд ургадаг эмийн ургамлыг шилэн саванд уусмалд хийж бэхжүүлэх ажлыг 2020 оноос эхлэн хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн ховор хуучин ном судрыг цахим хэлбэрт оруулах, эмийн түүхий эд, жорыг цахим хэлбэрт оруулах ажил эхлээд байна. Өв соёлоо хадгалж хамгаалах нь зөвхөн манай сургуулийн үүрэг гэхээсээ илүү Монгол улс, төр засаг их анхаарах хэрэгтэй болоод байна. Өнгөрсөн жил бид Монголын ууган оточ ламын гэгээн Лувсанданзангийн нэрэмжит номын сан байгуулсан. Монголын оточ маарамбуудын бүтээж туурвисан судар номыг оюуны эргэлтэнд оруулахаар ажиллаж байна. Улсын төв сангийн ховор нандин өвд хадгалагдаж байсан оюуны эргэлтэнд ороогүй төвд хэлээр, уйгаржин монголоор хэвлэгдсэн урьд өмнө нийтийн хүртээл болоогүй ном судрыг орчуулах ажил ид хийгдэж байна. Номын сан 1000 гаруй ховор хуучин номоос гадна орчин цагийн уламжлалт анагаах ухааны эрдэмтдийн гаргасан бүтээлийг номын сандаа авч судлаач оюутан, эмч нарт ашиглуулж байна. Ерөнхийлөгчийн тамгын газар, ЭМЯ, БСШУСЯ- тай хамтран Уламжлалт анагаах ухааны мэргэдийн бүтээл 108 ботийг хэвлэх ажил дээр МАУОУС-ийн захирал Анагаахын шинжлэх ухааны доктор профессор Д.Цэрэндагваар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

- Азийн орнуудад уламжлалт анагаах ухаан их хөгжсөн байдаг шүү дээ. Ер нь Азийн орнуудтай сургалтын чиглэлээр хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа вэ?

- МАУОУС-ийн хувьд  бакалаврын түвшинд гадаадын их сургуультай хамтарсан 3 хөтөлбөр хэрэгждэг. БНХАУ-ын хувьдманай хоёр орныТөрийн тэргүүн нарын айлчлалын үр дүнд харилцан дипломоо хүлээн зөвшөөрдөг болсон. Тиймээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын АУИС-тай 2+4 хөтөлбөр. Хоёр жил нь Ордос хотын АУИС-д суралцаад 4-6 дамжаандаа МАУОУС-д суралцаж хоёр их сургуулийн хамтарсан диплом авч байна. Төгсөөд лицензийн шалгалтандаа тэнцвэл Монголд ч ажиллаж болно, БНХАУ-д ажиллаж болно. Мөн БНХАУ-ын Тяньжины АУС-тай зүү төөнө заслын мэргэжлийн 4+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт өгөөд 4-оос дээш оноо авсан оюутнууд Тяньжины АУИС-д тэтгэлтэй 2 жил суралцдаг.  Манай сургууль анх удаа энэ жил хамтарсан хөтөлбөрөөр зүү төөнө заслын их эмчийн 16 эмчийг төгсгөж гаргалаа.  Эдгээр төгсөгчдийн арав нь Тяньжины АУС-д төгссөн. Ингэснээр Олон улсын стандартад нийцсэн зүүний эмчийн хөтөлбөрийг манай улс хэрэгжүүлж эхэлсэн гэсэн үг. Тяньжины их сургуульд төгссөн 10 эмч, АНУ болон Европын холбоонд ажиллах дипломтой боллоо. Бид оюутнууддаа Хятад хэлний хичээлийг нэлээн өндөр түвшинд эзэмшүүлэхийг чармайдаг. Бас мэргэжлийн анагаах ухааны Хятад хэлний хичээл ордогоороо бусад сургуулиас ялгаатай. Манай багш нар БНХАУ-ын Шанхай, Тяньжин, Бээжингийн анагаах ухааны их сургуулиудыг төгссөн, магистр, доктор цолтой. Энэ бол бас бидний давуу тал юм.Түүнчлэн Японы Токио Ариака их сургуультай уламжлалт анагаах ухааны засалчийн ангийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жилд Япон улсаас 8 профессор багш нар ирж мэргэжлийн хичээл заадаг. Одоо ирэх жил төгсөх 17 оюутан 1 сарын хугацаатай Япон улсад дадлага хийхээр явах гэж байна. Ер нь Монгол улсад суралцаж төгссөн уламжлалт анагаахын эмч нар гадагшаа явж суралцахад дипломыг нь олон улсад хүлээн зөвшөөрөхгүй төвөгтэй байдал гардаг.  Харин манай сургуулийн төгсөгчид АНУ-д очоод 4 шатлалын шалгалт өгч АНУ-д 4 чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй болсон. Өөрөөр хэлбэл манай сургууль үндэсний зөвшөөрөл олгох төвд бүртгэгдсэн гэсэн үг юм.

- Ер нь танай сургуулийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар ямар түвшинд байна вэ. Та ярилцлагын эхэнд шинэ эмнэлгийн байрандаа орсон гэж ярьж байсан?

- Манай их сургууль Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж, Их сургуулийн эмнэлгийн бүтцэнд Монгол уламжлалт анагаах ухааны үндэсний төвийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл дэмжижбайгуулсан нь уламжлалт анагаах ухааны хөгжлийг шинэ шатанд гаргаж, лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлэх, уламжлалт анагаах ухааны төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх эмнэлгийн жишиг стандартыг бий болгож, төгсөлтийн дараах сургалтаар уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэнг бэлтгэх боломжтой боллоо. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд манай улсын Нэгдүгээр эмнэлгийн дайны түүнээс их ортой зуу гаруй том эмнэлэг байна. Эдгээр эмнэлгүүд орчин үеийн оношилгоон дээр суурилсан уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг нотолгоонд суурилан үзүүлж байна. Тиймээс бид Өвөрмонголд хөгжсөн уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдээс суралцах хэрэгтэй. Бид Уламжлалт анагаах ухааны үндэсний төвөө магадлан итгэмжлүүлж, даатгалаас уламжлалт анагаах ухааны 66 ороор санхүүжилт авах болсон. Оны өмнө болсонЭмч нарын их хурлаар уламжлалт анагаах ухааны даатгалын орны санхүүжилт өсөж 250,000 төгрөг болсныг ЭМ-ийн сайд зарласан. Зах зээлд уламжлалт анагаах ухааны эмчилгээний зардал хамгийн хямд байна. Саун, массажны газар60000-150.000 төгрөгөөр бариа хийлгэдэг мөртлөө уламжлалтын эмнэлэгт 10.000 төгрөгөөр мэргэжлийн бариач нар бариа хийхэд үнэтэй байна гэдэг. Уламжлалтын эмнэлгүүд бариа хийх, зүү тавихаас хэтрэхгүй байна. Харин манай эмнэлэг уламжлалт анагаах ухааны, зүү төөнө заслын, дотрын, мэдрэлийн, спортын гэмтлийн, нөхөн сэргээхийн гэх зэрэг Уламжлалт анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол улсад анх удаа үзүүлж байна. Улмаар лавлагаа төв болох зорилттой ажиллаж байгаа. Одоогоор эмнэлэг дээр маань  ОХУ, БНХАУ, Бутанаас төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшихээр эмч нар суралцаж байна.Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн түвшинд ажиллаад ирэхээр уламжлалт анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэх зайлшгүй шаардлага гарч байна. Манай багш нар эрүүл мэндийн яаманд уламжлалт анагаах ухааны засал, дотор, мэдрэл, өрх, сэтгэц, гэмтлийн чиглэлээр төгсөлтийн дараах мэргэжилтэн бэлтгэх саналаа хүргүүлээд байгаа. Ингэж уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргаж ирвэл ядаж одоогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн ачаалал буурна. Өндөр өртөг зарж, эмнэлгүүдээр олон хоног явж байгаа үйлчлүүлэгчийн тоо хүртэл буурна шүү дээ. Мөн манай сургууль 10-аад жилийн өмнө байгуулсан Эрхэс сувиллаа өнгөрсөн онд 3 жилээр магадлуулсан бөгөөд 2020 онд жилийн 4 улиралд ажиллах хүчин чадалтай сувиллын барилга барихаар төсөвтөө суулгаад ажиллаж байна. Тусламж үйлчилгээний дараагийн чухал асуудал уламжлалт эм юм. Уламжлалт эмийн 52% ийг гадаадаас 48% -ийг дотоодоос авдаг, уламжлалт эмийн 8 үйлдвэрт 400 гаруй эм үйлдвэрлэдэг. ДЭМБ-н тавьж байгаа шаардлагын дагуу GMP шаардлага хангасан эмийн үйлдвэр байхгүй, гадаадаас авдаг түүхий эдийн чанар хангалтгүй, дотоодоос түүж хэрэглэдэг эмийн ургамлын нөөц ховордож байгаа зэрэг нь  ирээдүйн уламжлалт эмийн үйлдвэрт  халгаатай байж болзошгүй. Эх орны эмийн ургамлын нөөцийг хадгалах, хамгаалах, тарьмалжуулах ажилд хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Төр засгийн бодлого ч хэрэгтэй байна. Хөх хотын олон улсын эмнэлгийн хороо, ӨМҮИС-ийн эмнэлэг, Тонгляогийн их сургуультай хамтарч Монгол анагаах ухааныг хөгжүүлэх улмаар Монгол улс Монгол анагаах ухааны төв, Монгол брэндийг тээгч болохын төлөө ажиллаж байна. Манай сургууль БНХАУ-ын хорь гару эмч нарыг эрдмийн зэрэг олгоод байна. Түүнчлэн бид хавдрын эсрэг, урт наслуулах, эрүүлжүүлэхэд хэрэглэдэг эм бэлдмэлийн судалгааны сорилт туршилтын ажлуудаа дуусгаад эмнэлзүйн туршилтуудаа эхлүүлээд байна.Цаашид бүтээгдэхүүнээ иноваци болгох, гарааны компани байгуулах, зах зээлд борлуулах ажлыг шат дараатай хийхээр ажиллаж байна. Гадаадын их дээд сургуультай хамтарсан 5 төсөлт ажил, ШУТС-ийн 3 төсөлт ажил хэрэгжүүлж байна.

- Уламжлалт анагаахын салбарыг  хөгжүүлэхэд төр засгийн дэмжлэг хэр байна?

- 2017 онд манай сургуулийн санаачилгаар МУ-ын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхын ивээл дор Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар их хурлыг зохион байгуулж байсан. Энэ хурлын үр дүнд ЭМ-ийн яаманд уламжлалт анагаах ухааны хэлтэстэй болсон. Төрийн бодлого боловсруулах яаманд уламжлалт анагаахын нэгжтэй болох асуудал шийдэгдсэн нь бодлого боловсруулахад маш чухал алхам болсон. Мөн 2019 онд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор “Монголын Уламжлалт Анагаах Ухааны эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар их хурлыг зохион байгуулсан. Цаашид бид Монгол анагаах ухаан нь монголчуудын бүтээсэн өв соёл, оюуны өмч  тул язгуур эрх ашигт нийцүүлсэн үндэсний брэнд бүтээгдэхүүн болгох, Монгол анагаах ухаан, орчин үеийн анагаах ухааны нэгдмэл, тэнцвэртэй байдлыг ханган зөв хослуулах, үндсэн уламжлалаа хадгаланхөгжүүлэхийг зорьж их сургуулийнхаа бодлогын цөмд тавьж байна. Монгол анагаах ухааны нотолгоонд суурилсан аюулгүй, үр дүнтэй, сонголтот эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт хүртээж, олон улсын стандартад нийцсэн эмнэлзүйн удирдамжаар эмчилгээ, үйлчилгээг манай их суургуулийн эмнэлэг өгөхийг зорьж байна.Меддатаанализ хийх Software  боловсруулчихвал сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, төв эмнэлэг, тусгаймэргэжлийн төвүүд, хувийн эмэлэг уламжлалт ангаах ухааны мэдээ тайлан авдаг болох, орны тоо, их эмч, бариач, дундаж ор хоног, хөдөө орон нутгаа ирж эмчлүүлэгчдийн тоог нэгтгэх боломж бүрдэх юм.

Төрөөс ЭМ талаар баримтлах 2017-2026бодлогодхүн амын ёс заншилд тохирсон уламжлалт анагаах ухааны  аргыг ашиглан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг төлөвшүүлэх, тусламж үлйчилгээний анхан болон лавлагаа шатлалд уламжлалд ангаах ухааны оношилгоо, эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх, эксдортод гаргах гарцыг дэмжин, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг “брэнд болгон хөгжүүлэх”, үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж, ургамал, амьтан, эрдсийн гаралтай уламжлалт эм, импортыг орлохзайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэл, экспортыг дэмжих талаар тодорхой тусгагдсан учир хэрэгжих учиртай. Эцэст нь Монгол анагаах ухааныг хөгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн, зүтгэж яваа багш, эрдэмтэн, судлаач, эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье

- Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cochin(202.131.233.251) 2020 оны 01 сарын 27

demjideg shuu amjilt husie

0  |  0
Үнэн(202.9.46.221) 2020 оны 01 сарын 27

Монгол улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд № 1 байр эзэлдэг. Энэ чинь манай анагаах ухаан хэр дорой байгааг харуулж байна. залуучууд БЗХӨ-өөр 100 жилтийн өмнөх түвшинд хүрлээ. Буцааад улаан тарианы үе рүүгээ орох боллоо. Олон улсын шинжлэх ухааны түвшний эмчилгээ хоцрогдлоо. Ардын уламжлалт эмнэлэг чинь Монгол Түвд хоёрт л байгаа байх. Монголчууд яагаад гадагш эмчлүүлэхээр хамаг хөрөнгөө барж байгааг хэл дээ Цолмоон? Чам шиг эмчтэй учраас гадагш явж эд хөрөнгөө барж, эмчлүүлж байна. С.Баяр хүртэл өвдөхөөрөө чамд биш Солонгос явж байгаа биз дээ.

0  |  0
KKK(49.98.155.37) 2020 оны 01 сарын 27

delhii d genuu ih tenegteh tiim mundag delhiid gaihuulsang medehgui yum bna Mglch.d thiim mundag emchelgeetei yum ard tumen yagaad bogin naslaad uheed teneg oron garan avgai mini ter nudnii shil meliin haraad baig.rai hudalch uner ene avgaig.s unertej bna helj yarij bgaa medehgui duraara dongosj boloh guiee avgai mini fuck you

0  |  0
Top