Дэлхийн сагсан бөмбөгийн од Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдсан мэдээ спортын ертөнцийг цочролд оруулаад байна.
Домог болсон Кобиг дурсан, ертөнцийн өнцөг булан бүрээс эмгэнэл ирсээр байна.
Майкл Жордан “Уй гунигаа үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Би Кобид хайртай, дүүгээ гэж үздэг байлаа”
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Агуу сагсан бөмбөгч Коби Брайант ослоор нас барсан мэдээг сонслоо. Үнэхээр аймшигтай юм”.
NBA лигийн комиссар Адам Сильвер “NBA Коби Брайант, түүний охины эмгэнэлт явдалд гүнээ харамсаж байна. Коби 20 жилийн турш асар их авьяас, ур чадвар ялах хүсэл эрмэлзэлтэй хослохоор ямар агуу амжилтад хүрдгийг харуулсан билээ. Тэр сагсан бөмбөгийн түүхэнд үлдсэн хамгийн агуу тамирчдын нэг. Спортын амжилтаас гадна Коби даян дэлхийн хүүхэд залуусыг сагсан бөмбөг тоглоход уриалан дуудаж, хэн ч энэ спортоор хичээллэж чадна гэдгийг батлан өгч байлаа. Коби мэдсэн сурснаа залуучуудад харамгүй зааж өгөн, ирээдүйн оддыг бэлтгэхийг үүргээ гэж үздэг байсан. Охиноо сагсан бөмбөгт дуртай болгосондоо тэр маш их баярлаж байсан”.
ОУОХ “Олимпын хошой аварга, НБА-гийн таван удаагийн аварга Коби Брайант амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна. Тайван нойрс доо, Коби Брайант. Чи бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ”.
Шакил О′Нил “Хөөрхөн Жижи, хайртай дүү Кобигоо алдсан харамслыг нь илэрхийлж чадах үг алга. Би чамд хайртай, чамайг үргэлж үгүйлж явах болно. Брайантын гэр бүл, ослоор амиа алдсан бусад зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье”
Аманда Нуньес “Тайван нойрс доо, аварга аа”
Францын ПСЖ, Бразилын шигшээ багийн довтлогч Неймар “Лилль” багийн хаалганд гоол оруулаад хуруугаараа 2, 4-ийн тоо харуулж, Кобигийн 24 дугаарыг дүрслэн дурсгалыг нь хүндэтгэсэн.
НБА-гийн ээлжит тоглолт дээр “Торонто” багийнхан довтолгоо хийлгүй 24 секунд бөмбөгөө залж, эмгэнэл илэрхийллээ. “Сан-Антонио” багийнхан ч мөн ийм хариу барьсан. Хэдий дүрэм зөрчиж байгаа ч балиашгууд 24 секунд Коби гэж хашгарч байлаа.
Лос-Анжелест болж байгаа “Грэмми” шагнал гардуулах ёслол нэг минут чимээгүй зогссон хүндэтгэлээр эхэлсэн.
Сэтгэгдэл ( 10 )
Vneheer itgj chadxkvi bn
Бурхан сайн сайхан хүмүүсийг муу юм үзүүлэхгүй гээд аваад явдаг гэсэн үнэн байхаа
Итгэхгүй байнаа.
You fucking useless cunt shut up! Fucking dirty stick!
You fucking useless cunt shut up! Fucking dirty stick!
You fucking useless cunt shut up! Fucking dirty stick!
You fucking useless cunt shut up! Fucking dirty stick!
You fucking useless cunt shut up! Fucking dirty stick!
You fucking useless cunt shut up! Fucking dirty stick!
Coronovirus gej yadaj bhad ene Kobe bas dainii hajuugaar dajin gej.