Коби Брайантын хамт онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 1.25 сая ам.доллар олгоно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

АНУ-ын Лос Анжелес тойргийн эрх баригчид Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ таван удаагийн аварга Коби Брайантын хамт онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт тус бүр 1.25 сая ам.доллар олгохоор болжээ.

Хохирогчдын ар гэр ослын газар дээр ажиллаж байсан онцгой байдлын албаныхан ослын газрын гэрэл зургийг хууль бусаар нийтэлсэн хэмээн гомдол мэдүүлснийг ийн шийдвэрлэж байна.

Коби Брайант 2020 оны нэгдүгээр сарын 26-нд онгоцны ослоор амиа алдсан билээ. Онгоцонд алдарт тамирчнаас гадна түүний 13 настай охин Жианна, нисгэгч, зургаан зорчигч байжээ. Тэд бүгд амь үрэгдсэн юм.

Коби Брайант “Лос Анжелес Лейкерс” багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга болж, Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, дөрвөн удаа Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Хамгийн үнэтэй тоглогч” шагналыг гардаж байжээ. Тэрээр авсан онооны тоогоор сагсан бөмбөгийн лигийн түүхэнд дөрөвдүгээр байрт бичигддэг байна. Үүнээс гадна Брайант нэг тоглолтод авсан онооныхоо тоогоор NBA-ийн түүхэнд хоёрт бичигддэг байна.

Top