Коби Брайнтын цогцосны зургийг тараасан ажилчдыг ШҮҮХ ХУРАЛ эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

 

2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр домогт тамирчин Коби Брайнт болон түүний охин нисдэг тэрэгний ослоос үүдэн нас барсан билээ.

Осол болсон газарт ажиллаж байсан цагдаа болон гал сөнөөгчид нас барсан хүмүүсийн цогцосны зургийг авч, хүмүүст тараасан нь ослын дараа ил болсон бөгөөд тэднийг Ванесса Брайнт шүүхэд өгсөн юм.

Тэгвэл Ванессагийн гомдлын дагуух буюу цогцосны зургийн бусадад тараасан этгээдүүдэд холбогдох шүүх хурал орон нутгийн цагаар лхагва гарагт Лос Анжелесийн шүүхэд эхэллээ.

Хар хослол өмсөж, сүйн бөгжөө хуруундаа зүүсэн Ванесса Брайнт хайртай хүмүүсийнх нь амьсгал хураасан үеийн зургийг зүй бусаар авч, бусдад тараасан гэх хүмүүсийн тухай ярьж байхдаа нулимс дуслуулж байв. 

 


Гэрэл зургийг тараасан этгээдүүдийг хувь хүний нууцад халдсан хэргээр шүүж байгаа бөгөөд Ванесса Брайнт олон сая ам.доллар нэхэмжилж байгаа.

Энэ хэрэгт Лос Анжелесийн шерифийн орлогч болон арав гаруй гал сөнөөгчийг буруутган шүүж байна. Тэд цогцоснуудын зургийг уушийн газар сууж байхдаа бусдад харуулах, групп чат руу илгээх, видео тоглоомын хамтрагч нартаа харуулах зэрэг үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон юм.

 


Гэрчүүдийн хэлж буйгаар ослын газар ажиллаж байсан ажилтан Коби Брайнтийн биеийн тасарсан хэсгүүдийн зургийг маш ойроос авч байжээ. Мөн нэг ажилтан зургийг хүлээж авмагцаа эхнэртээ хандан зургуудийг үзэхийг хүсэж байгаа эсэхийг асуусан байна.

Тэдний цогцсыг "овоолсон мах" хэмээн нэрлэж, бусдад тараан, тохуурхан инээж байгаа бичлэг ч баримт болон үлджээ. Энэ үйлдэл нь Ванесса Брайнт төдийгүй олон хүмүүст хүнд цохилт болж байгааг дурьдан, гэмт этгээдүүдэд зохих хариуцлагыг нь үүрүүлэхийг шүүгчдээс хүслээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cool(66.181.161.37) 2022 оны 08 сарын 15

Muusain negruud africtaa bj bhgui

4  |  56
123(202.126.89.221) 2022 оны 08 сарын 14

Ямар хүн чанаргүй өөдгүй хогийн мал гэхээрээ ийм зургийг тараадаг байнаа. Өөрсдөө шатаж үхвэл таарсан малнууд бна

23  |  4
i hate uuchil sda(202.21.108.52) 2022 оны 08 сарын 14

tng sda we uuchil ge shagad bga mal

4  |  9
22(202.126.89.240) 2022 оны 08 сарын 14

Uuchil gedeg haygnaas bichsen hvn gaj yumuu haashaa yum be.chamd joohonch gesen setgel zvrh gej bnuu.chinii aawiin chin tsogtsosnii zurgaar hvmvvs ineedem bolood yriad bwal chamd goy sanagdahuu te.gaz gehed dendvv gaj yumaa

6  |  3
uuchil(202.9.46.5) 2022 оны 08 сарын 14

ter tsogtsosnii zurgiin neg vzeh ymsan muud durtaidaa bish sonirhol tataad bnaa

Chaawka(126.183.213.165) 2022 оны 08 сарын 14

Er xelj bgaa vg bichij bgaa medeend 3 shaatdlaga l baidiin. \n1t vnen bx\n2t xen 1nd xeregtei bx\n3t sain saixan zviliin talaar bx\nEne 3n shaarflagiin yadaj 1 ni bielej bx xeregtei dee.

3  |  10
Tvii(66.181.180.154) 2022 оны 08 сарын 14

ZabAan um bichihee boli

0  |  15
Top