Домогт Коби Брайант. Түүнийг бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг гэж зүй ёсоор үздэг. Тэрээр “Лейкерс” багтай Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ таван удаагийн аварга болж, Бүх оддын тоглолтод 18 удаа, NBA бүх оддын шигшээ багт 15 удаа сонгогдож байв. Коби “Лос Анжелес Лейкерс” багтай 20 улирал тоглосон бөгөөд карьерынхаа туршид нэг багтай тоглосон дээд амжилтын эзэн. Коби Брайант NBA-гийн 4 рекорд тогтоож, 5 рекордыг давтаж байжээ. 2018 онд тэр “Эрхэм сагсан бөмбөг” богино хэмжээний анимэйшн киногоор Оскарын шагнал хүртэж, хүүхдүүдэд ёс зүй, түүхийг сонирхолтой хэлбэрээр заадаг “The Punies” подкаст ажиллуулж, “Mamba Mentality” ном гаргаж байв. Домогт Коби Брайнтын “USA Today” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Брайант өөрийн бүтээл болох “Эрхэм сагсан бөмбөг” богино хэмжээний киногоор авсан “Оскар”, “Спортын Эмми”, “Энни” шагналыг NBA-д гаргасан амжилтуудтай хэрхэн харьцуулах бэ?
-Тэд чинь миний хувьд хамгийн эрхэм. Хүлээж байснаас ч илүү. Хүүхэд насанд аварга шалгаруулах тэмцээн зэрэгт ялалт байгуулна гэж зорьдог байсан. Харин өдгөө миний хүч үзэж буй салбарын дзээд шагнал болох “Оскар” авна гэсэн бодол огт байгаагүй.
-Та NBA-гаас явсны дараах амьдралаа хэрхэн төсөөлж байв?
-Хүн тэтгэвэрт гараад юу хийдгийг би мэдэхгүй. Сэтгэл гутралыг даван туулна. Эсвэл өөрийн хэн болохоо таних гэж хямарна. Энэ бүх зүйлсийн талаар надад ярьж байлаа. Учир нь хүмүүс үнэн сэтгэлээсээ надад санаа зовж байсан. Тиймээс өөрчлөлт, энэ бүх зүйлсийг хийх чадвартай байх нь хамгийн чухал байна даа.
-Таны дараагийн зорилт?
-Өдгөө бид номоор кино хийх зорилт тавин ажиллаж байна. Зарим нь бүрэн хэмжээний уран сайхны кино байх бол зарим нь хүүхэлдэйн буюу анимэйшн кино байх юм. Тиймээс үүнийг хэрхэн хийх вэ гэж бодож боловсруулж байна. Гэхдээ оюуны өмчийн эрх маш чухал гэдгийг ойлгож байгаа. Ийм л зорилго тавиад байна. Бидний аяллын зам ямар байхыг төсөөлөхөд сонирхолтой ч таны хүссэн шиг бүх зүйлс тийм ч хурдан болж өгдөггүй нь үнэхээр хясалтай. Гэхдээ бүх зүйл ОК.
-Та яагаад “Лейкерс” эсвэл NBA-д үлдэх гэж зүтгэдэг байсан юм бэ?
-Туйлын сонирхолтой зүйлээ хийх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хийх дуртай зүйлээ л хий гэж хэлэх гэсэн юм. Би түүх, зохиол ярих дуртай. Би хүүхдүүдэд урам зориг өгч, тэдэнд хэрэгтэй зүйлсийг нь өгөх дуртай.
-Таны охин Жианна “Лейкерс”-ийн болон NBA тоглолтуудыг үзэж байхад танд юу бодогддог вэ?
-Түүнд тоглоомын хурд, түрэмгий байдал таалагддаг. Тоглолтоос түүнд таалагддаг зүйл бол энэ юм. Зурагтаар тоглолт үзэх нэг хэрэг, харин талбай дээр тоглогчид хэрхэн тоглох ёстойг өөрийн нүдээр очиж үзэх нь өөр хэрэг. Энэ бол түүний хийсэн хамгийн чухал дүгнэлт гэж бий бодож байна. Тоглолтын хурд мөн биз?
-Сонирхогчдын спортын холбооны хүрээнд Жианна болон бусад охидыг дасгалжуулах арга барилын талаар?
-Тоглолтоос ч илүү чухал зүйл бол спортоор хичээллэснээр охид өөртөө илүү итгэлтэй болдог. Үүнийг байнга санаж байх ёстой. Тиймээс залуучуудыг дасгалжуулах ажлыг гүнзгий ухамсарлаж, хүлээн авах нь чухал. Учир нь үүгээр та хүүхэд, залууст сэтгэл зүйн хувьд өсөхөд нь тусалж байгаа юм. Хэт шүүмжлэлтэй хандаж болохгүй гэдгийг санаж, алдаа гаргана гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Үүнийг анзаарахгүй гэсэнтэй адил. Өнөөдөр зүүн гараар дамжуулалт хийх дасгал ч юм уу, нэг л зүйл дээр л анхаарлаа хандуулна. Сул гараараа бөмбөг дамжуулах дасгал шүү дээ. Үүнд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэд алдаа гаргасан ч тэрийг нь онцлох шаардлагагүй. Учир нь хэт шүүмжлээд ирэхээр тэдний өөрийгөө үнэлэх үнэлгээ, итгэлд нь нөлөөлдөг. Бүхнийг бага багаар хийж байж л болно шүү дээ. Тэд хэрхэн өсөж байгааг харах сайхан.
-Леброн Жеймс NBA түүхэнд хамгийн их оноо авсан тоглогчдын жагсаалтад таныг тэргүүлэх талаар?
-Энэ чинь хүүхдийн тоглоом шиг зүйл. Чи тоглож байна, чамд сайхан карьер байна. Яагаад гэдгийг нь бүү мэд. Хүмүүс чиний тогтоосон дээд амжилтыг эвдэж, өөрөөс нь илүү гарахыг хүсдэггүй гэх ийм өрсөлдөөнд дуртай байдаг эсэхийг би мэдэхгүй. Таны хүрсэн амжилтыг эвдэх чадвартай таны араас гарч ирж буй залуусын өмнөөс баярлах ёстой.
-Зодгоо тайлсны дараах амьдрал хэр байна?
-Гайхалтай шүү хө. Гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх маш их цаг хугацаа гарч ирсэн. Юу гээч, өөрийнхөө хуваарийг хянах боломжтой болсон. Гэр бүлтэйгээ илүү удаан хугацааг хамт өнгөрүүлэх болсон нь сайхан. Харин ажлын хувьд бүтээлч санаа олж, өөрсдийн бүтээж буй энэ ертөнцөд түүнийг хэрэгжүүлэх нь хамгийн гол зорилт болоод байна. “Надад энэ ертөнцөд зориулсан нэг санаа байна” гэж хэлэх тийм л бүтээлч санааны тухай яриад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )