Коби Брайнтын цогцосны зургийг тараасан ажилчид ЯЛАГДАЛ хүлээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

 

2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр домогт тамирчин Коби Брайнт болон түүний охин нисдэг тэрэгний ослоос үүдэн нас барсан билээ. Коби Брайнтын эхнэр Ванесса Брайнт тухайн үед ослын газар ажиллаж байсан ажилчид талийгаачдын цогцосны зургийг авч бусдад тараасан гэх хэргээр тангарагтны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлын дүн гарчээ. 

Есөн тангарагтны шүүгч уг хэргийг хоёр долоо хоногийн турш хэлэлцэн шийдвэрээ гаргажээ. Тэд ослын газар ажиллаж байсан ажилчдыг хүний хувийн нууцад халдаж, ар гэрийнхнийг нь сэтгэл санааны дарамтад оруулсан гэдэг дээр санал нэгдсэн байна. 

Тиймээс Ванесса Брайнтд 16 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед ослоор охин болон эхнэрээ алдсан Крис Честерт мөн 15 сая ам.доллар олгохоор болжээ. 

Шүүгчид санал нэгтэйгээр шерифийн алба болон бусад ажилчдад ажлын байран дээр зохистой ажиллах сургалт хангалттай биш байсан хэмээн үзсэн байна.

Тэдний энэхүү шийдвэр Ванесса Брайнт, Крис Честер нарт нөлөөлөөд зогсохгүй анхан шатны болон хууль сахиулах байгууллагын ажилчид эмзэг зураг, нөхцөл байдалд хэрхэн ажиллах тал дээр жишиг тогтоож чадна хэмээн үзжээ. 

 

 

Шүүгчид дүнгээ танилцуулж байх үед Ванесса Брайнт охиныхоо гараас атган нулимс дуслуулж байв. Хурлаас гарч ирмэгцээ өөрийн инстаграм хуудаснаа талийгаач нөхөр болон охиндоо хайртай гэдгээ илэрхийлсэн пост оруулсан байна. 

Ванесса өнгөрсөн долоо хоногт "Би өдөр бүр олон нийтийн сүлжээнд орохоос айдаг байсан. Тэдгээр зургууд ил гарч ирэх вий гэдэг айдас байнга намайг дагадаг байсан. Охид минь олон нийтийн сүлжээнд байгаа шүү дээ. Тэд олоод харчих вий гэж өдөр бүрийг айдастай өнгөрүүлдэг байсан" хэмээн хэлсэн байдаг. 

Хохирогчдын өмгөөлөгч сэтгэл санааны хохирол болгон нийт 75 сая. ам.долларыг нэхэмжилсэн. Гэсэн ч шүүхээс нийт 31 сая ам.долларын нөхөн төлбөр ноогдуулахаар болсон. Хэдийгээр хүссэн хэмжээний нөхөн төлбөр авч чадаагүй ч ялалт байгуулсандаа баяртай байгаагаа өмгөөлөгчийн багийнхан илэрхийлсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(66.181.161.84) 2022 оны 08 сарын 27

Ene novshin comm biched bga humus hoe tanr tm hamatai ymu meelel huvaaltssan todi Kobe Bryant ooro shiidj hanilsn ter hunil shiidvr iim ymtai gerlsnes bolj uhj bgan edr sd nad tng yavtsgu llrin bodlo bogsndo chihed oorinho amidrld anhaar

2  |  0
k(66.181.180.230) 2022 оны 08 сарын 26

End comment bichij bga zarim surug bodoltoi hvmvvs ta nar hvn mun vv????

0  |  0
g(202.126.88.148) 2022 оны 08 сарын 28

nasaaraa ideed barahgui ih mungu avchihlaa ih aihtar huuhen yumaa

0  |  13
Damnnnnn(98.253.30.34) 2022 оны 08 сарын 26

Ene 31 say iig US tatvar tologchdiin mongnoos tulogdoh bolno.

3  |  1
хнр(45.124.26.42) 2022 оны 08 сарын 28

яанаа та нар хүн мөн үү... энэ комэнт бчиж бга амьтад

2  |  2
zzk(202.21.108.62) 2022 оны 08 сарын 27

бузрын шуналы хар хуудий вэ .шууд порно кинондоо тоглоод явсан бол уунээс их ашиг олох байсан даа

1  |  12
9(139.5.219.234) 2022 оны 08 сарын 28

Угаасаа учрах ёсгүй шуламтай учирснаас л амиа алдсан ш дээ.. Энэ хүүхнээс болж эцэг эхээсээ хүртэл харилцаагаа таслах хэмжээнд хүрсэн гэхээр

1  |  20
Zz(139.5.219.234) 2022 оны 08 сарын 28

Үхсэн нөхрийнхөө нэрийг ашиглаж жирийн ажилчдаас мөнгө салгах гэсэн увайгүй үйлдэл. Лав л энэ авгайд сайн юм болохгүй

2  |  12
Top