Алдарт сагсанбөмбөгч Коби Брайантын нисгэгч ердөө 30-аадхан метр явж чадсан бол үзэгдэх орчин цэлмэг болж, өтгөн манан арилах байсныг шинжээчид мэдэгджээ.
Коби Брайантын нисдэг тэрэгний нисгэгч Ара Зобаяан 1219 метрт гараад байхдаа нислэгийн удирдах төвтэй холбогдсон байдаг. Улмаар анх мэдэгдсэнээсээ хойш 701 метр нисээд толгод мөргөн сүйрсэн юм. Хэрэв нислэг дээшээ дахиад 30 метр явсан бол өтгөн манан арилах байсныг нислэгийн удирдах төвийн анхааруулгаас олж тогтоожээ.
Тухайн үед нислэгийн удирдах төвөөс 2400 фийт буюу 731.5 метрт өтгөн үүл сарних тухай мэдээлсэн байна.
Нэрт сагсанбөмбөгч Коби Брайант болон түүний охин Жианна Брайант нарын есөн хүн одоогоос яг 14 хоногийн өмнө нисдэг тэрэгний ослоор өөд болсон юм. Урьдчилсан дүгнэлтээр тухайн үед нисдэг тэрэг хар хайрцаг болон газар ойртолтыг мэдрэх системээр тоноглогдоогүй байсныг тогтоосон билээ.
Ослоор амиа алдагсдыг энэ сарын 24-ний өдөр эцсийн замд нь үднэ.
Эх сурвалж: TIME
Сэтгэгдэл ( 1 )
Xairan saikhan xumuus