АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын хорооны шалгалтаар Коби Брайантын осолдсон онгоц хар хайрцгаар тоноглогдоогүй байсныг тогтоожээ.
Тиймээс ослын үеийн бодит байдлыг тогтооход улам хүнд болж байгаа юм.
Үндэсний тээврийн аюулгүй байдлын хорооны гишүүн Женнифер Хомендигийн тайланд дараах зүйлсийг дурджээ. Нисдэг тэрэг үүлний давхаргатай тулж, хяналтаа алдсан тул зүүн тал руугаа эргэж 12 минутын турш эргэлдсэн байна. Нисдэг тэрэг хэтэрхий доогуур нисэж байсан учраас толгод мөргөсөн байж болзошгүй аж.
Ослын улмаас нисдэг тэрэгний их бие 180 гаруй метр газарт шидэгдсэн нь нотлох баримт цуглуулахад бэрхшээл учруулж буй ажээ. Нисдэг тэрэг хамгийн сүүлд орон нутгийн цагаар 2020.01.27-ны 09:45 цагт хяналтын дэлгэцэд үзэгдээд, удалгүй холбоо тасарсан аж.
Одоогоор Үндэсний тээврийн аюулгүй байдлын хороо болон Холбооны мөрдөх товчооны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.
Ажлын хэсгээс осол болсон өдрийн цаг агаарын нөхцөл байдлыг бодитой үнэлэхийн тулд оршин суугчид болон цаг уурын удирдах хорооноос гэрэл зураг илгээхийг уриалжээ.
Эх сурвалж: NBC
Сэтгэгдэл ( 2 )
Chi uuruu sain nyagtlaach ee ats aa. Youtubees neg bichleg kharchikhaad neekh mundag nyagtaldag baatar! Chinii uzsen ter bichleg chine khar khairtsag bish.
Худалаа мэдээлэл бичихээ болиоч ээ. Дуу хураах төхөөрөмжийн олдож бичлэгийг нь мэдээлээд байхад. Удирдлагын төвөөс хэт нам доор өндөрт нисэж болохгүй гээд анхааруулсан бичлэг нээлттэй болоод байхад. Орчуулгын алдаа байдаг юм уу сайн нягтлаач ээ.