Коби болон Жианнагийн цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний газар Коби Брайант болон охин  Жианнагийн цогцсыг гэр бүлийнхэнд нь өгсөн талаар мэдээллээ.

Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний газар нэгдүгээр сарын 30-ны өдөр нисдэг тэрэгний ослоор хохирогчдын бүх цогцсыг тогтоож, улмаар хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ар гэрийнхэнд нь өгөх ажиллагаа зохион байгуулжээ.

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 29-ний өдөр Коби Брайант болон нисгэгч Ара Зобаяан, Сара Честех, Жон Алтобелли нарын дөрвөн хүний цогцсыг тогтоогоод байсан билээ. Дээрх дөрвөн хүний цогцсын гарын хэсэг нь бүтэн байсан учраас хурууны хээгээр нь тогтоосон юм. 

Харин нэгдүгээр сарын 30-ны өдрийн 03:30 цагт үлдсэн хохирогч болох 13 настай Жианна Брайант, 13 настай Пейтон Честер, 14 настай Алисса Алтобелли, 46 настай Кери Алтобелли, 38 настай Кристина Маузер нарын таван хүний цогцсыг тогтоосон байна.

Эдгээр таван хүний цогцсыг хурууны хээгээр тогтоох боломжгүй байсан учраас ДНК-ийн дээжээр харьцуулан тогтоожээ.

Коби Брайантын хувийн эзэмшлийн Сикорский компанийн С-76Б загварын нисдэг тэрэг орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 26-ны ням гарагийн 10:00 цагийн орчимд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын Калабасасын толгодод осолдсон билээ.

Эх сурвалж: CBS

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
харамсалтай (202.126.88.37) 2020 оны 02 сарын 20

харамсалтай

0  |  0
Зочин(202.179.25.89) 2020 оны 02 сарын 03

Бүтэн юм олдохгүй ш тэ. Хэдэн тасархай л байгаа байх

0  |  0
Top