Коби Брайанттай энэ сарын 24-нд салах ёс гүйцэтгэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Нисдэг тэрэгний ослоор амиа алдсан нэрт сагсан бөмбөгч Коби Брайант болон түүний охин Жианна Брайант нартай энэ сарын 24-ний өдөр салах ёс гүйцэтгэхээр болжээ.

Түүнчлэн ослоор амиа алдсан бусад долоон хүнтэй ч бас энэ өдөр салах ёс гүйцэтгэх аж.

Салах ёс гүйцэтгэх ажиллагаа Лос Анжелес Лейкэрс багийн “Степлс” ордонд зохион байгуулагдана.

Одоогоор олон нийтэд зориулсан тасалбар худалдаанд гарах эсэх, тасалбарын үнэ хэдэн ам.доллар байх талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна.

Нэрт сагсан бөмбөгч болон өөр бусад найман хүн нэгдүгээр сарын 26-ны өдөр Калифорни мужийн Калапаласын толгодод нисдэг тэрэгний ослоор амиа алдсан юм. Хэтэрхий их манан буусны улмаас нисгэгч хяналтаа алдан улмаар толгод мөргөн сүйрсэн билээ.

Урьдчилсан дүгнэлтээр нисдэг тэрэг хар хайрцгаар тоноглогдоогүй, газар ойртолтыг анхааруулах системгүй байсан нь тогтоогдоод байна.

Лос Анжелес хотын цагдаагийн газар хохирогсдын цогцсыг энэ сарын 03-ы өдөр гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top