Нэрт сагсан бөмбөгч Коби Брайант, охин Жианна Брайант нарыг өнгөрсөн амралтын өдөр оршуулсан тухай Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Оршуулах ёслолд гэр бүлийнх нь гишүүд, нэг багийн найзууд, ойр дотнынх нь хүмүүс оролцсон байна.
Тэднийг Калифорни мужийн Корона Дел Мар дахь Номхон далайн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулжээ. Оршоосон газар нь талийгаачид хамгийн сүүлд очиж залбирч байсан сүмээс аравхан минутын хугацаанд явж очих зайтай аж.
Энэ сарын 24-ний өдөр Лос Анжелес хотын Степлэс төвд болох ёслол нь олон нийтийн дурсгалыг хүндэтгэх ёслол юм байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Коби Брайант болон охин Жианна Брайантын хөшөөг “Мамба Академи”-ийн үүдэнд босгохоор болжээ.
Эх сурвалж: The Los Angeles Times
Сэтгэгдэл ( 1 )
энэ яасан үйлийн үртэй хүн бээ. одоо энэ хүнийг ьайван орхиж болохгүй юмуу. нэг л их ҮХЭЛ бичсэн хүмүүс. ХАРАМСАЛТАЙ ЮМ БОЛСОН НЬ ҮНЭН. ОДОО БОЛНО.