БИЧЛЭГ: Нэрт сагсан бөмбөгч Коби Брайантыг үдэх ёслол боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Нэрт сагсан бөмбөгч Коби Брайант, охин Жианна Брайант нарыг өнгөрсөн амралтын өдөр оршуулсан тухай Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн. Оршуулах ёслолд гэр бүлийнх нь гишүүд, нэг багийн найзууд, ойр дотнынх нь хүмүүс оролцсон юм. Тэднийг Калифорни мужийн Корона Дел Мар дахь Номхон далайн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулсан бөгөөд өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Лос Анжелес хотын Степлэс төвд  олон нийтийн дурсгалыг хүндэтгэх ёслол болж өнгөрлөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top