Коби Брайант нислэгийн цагаа урагшлуулсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19


Нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн Коби Брайант осол болдог өдрийн өмнөх орой хувийн туслахаараа дамжуулан нисэх цагаа өөрчлөхийг хүссэн байна.

Гэхдээ тэр хуваарьт нислэгийн цагаа урагшлуулсан байж болзошгүй аж.

Түүний хувийн туслах Крейт Бреди "Yahoo Sports"-д өгсөн ярилцлагадаа “Коби надад нислэг болохоос нэг хоногийн өмнө нислэгийн цагийг нэг цагаар урагшлуулах бодолтой байгаагаа хэлж байсан. Учир нь эрт очиж өөр багийн тоглолтыг сонирхъё гэж байсан. Магадгүй 09:45 цагт хөөрөх байсан нислэг 09:00 цаг болж урагшилсан байж болох юм” гэжээ.

Хэрэв анхны төлөвлөсөн 09:45 цагт нисдэг тэрэг хөөрсөн бол цаг агаарын нөхцөл сайжирч, ослоос сэргийлэх боломжтой байжээ.

Гэхдээ түүний хувийн туслах нь нисэх цагаа өөрчлөхийг хүсэж байсныг баталсан ч ниссэн 09:00 цаг анхны төлөвлөсөн цаг байсан уу, үгүй юу гэдэг нь асуулт хэвээр байгаа юм.

Одоогоор ослын шалтгааныг тогтоох ажлын хэсгийн ажиллагаа үргэлжилж байна. Кобигийн эхнэр Ванесса Брайант нисдэг тэрэгний үйлчилгээ үзүүлдэг компанийн эсрэг хэрэг үүсгэн шүүхэд ханджээ.


Эх сурвалж: CBS Sports

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(147.147.106.31) 2020 оны 06 сарын 23

ooroon buh ymiig oorchilz uheld ochsoniig ehnerni odoo busdiig horloh gez shuuhdeh jmar heregtei tsagtaan salahl gez baisan bizdee

3  |  10
Ххх(202.9.47.0) 2020 оны 06 сарын 19

Отгонбилэг шиг

0  |  0
Top