2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр домогт тамирчин Коби Брайнт болон түүний охин нисдэг тэрэгний ослоос үүдэн нас барсан. Осол болсон газарт ажиллаж байсан цагдаа болон гал сөнөөгчид нас барсан хүмүүсийн цогцосны зургийг авч, хүмүүст тараасан нь ослын дараа ил болсон бөгөөд тэдэнд холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шерифийн орлогч нэгэн уушын газар сууж байх үедээ бартендер залууд Коби Брайнтын цогцосны зургийг харахыг санал болгожээ.
Зургийг харсан бартендер цочролд орсон тухай өмнө нь мэдээлж байсан бөгөөд тэрээр шүүх танхимд хүрэлцэн ирж мэдүүлэг өгчээ.
Түүнийг мэдүүлэг өгч байх үед нулимсаа барьж чадаагүй Ванесса Брайнт шүүх танхимыг орхин гарсан байна.
Бартендер галд шатсан биеийн хэсгүүдийн зургийг харсан тухайгаа Шүүх бүрэлдэхүүнд ярьжээ.
Чухам хэнийх болохыг мэдэхгүй ч 13 настай Жианна охиных байж магадгүй тухай дурдах үед сэтгэлээ барьж дийлээгүй Ванесса нулимс дуслуулж эхэлсэн байна.
Үүний дараа түүний өмгөөлөгч уушийн газарт суун талийгаачдын цогцосны зургийг бусдад харуулан инээж буй Крузын дүрс бичлэгийг харуулсан байна.
Бартендер Гутьеррес хэлэхдээ "Ямар хүн ийм зүйлийн талаар ярьж байхдаа инээх вэ... Сэтгэцийн өвчтэй л биш бол" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ish hoorhiimen negen zereg ger bulee aldan gedeg chin zovlon shuuvldee\n
ugasaa yaj nulimsaa barij diilehgv bhawde.Ymar ih sanaj bga boldoo
Tiishd teneg mal l bna