Кобигийн охин Жижи аав шигээ болохыг мөрөөддөг байсан

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Түүнтэй хамт 13 настай Жанна охин нь мөн амь үрэгдсэн юм. Аав, охин хоёр амьдралынхаа сүүлийн мөчид ч хамт байлаа. 
 

...Тэр өндрөөс унахад охиноо тэвэрсэн л байж таараа. Хөөрхий охиндоо юу хэлж байсан бол. Аавыгаа уучлаарай гэж хэлсэн байх. Бүх юм сайхан болно гэж хэлсэн байх. Ямар их айгаа бол. Нисдэг тэрэг нь агаарт дэлбэрээгүй болохоор газарт унах хүртэл ямар их айцгаасан бол, юу мэдэрсэн бол. Ардаа үлдэж байгаа охидоо, эхнэрээ бодоод... Домогт тамирчнаас нь илүү охинтойгоо амь үрэгдсэн аавын тухай их бодогдож, төсөөлөгдөж хямарлаа гэж олон аавууд сэтгэгдлээ хуваалцжээ. 
 

“Хар мамба” хочит Коби охиноо “Мамбасита” гэж нэрлэдэг, түүнийг сагсан бөмбөгийн од болно гэдэгт итгэдэг байлаа.
 


Жаннаг ойр дотнынхон нь Жижи хэмээн дууддаг байв. “Осол гарсан тэр өдөр аав, охин хоёр “Мамба академи” руу бэлтгэл хийхээр явж байсан” гэж TMZ бичсэн байна.

Сагсан бөмбөгийн “Мамба академи”-ийг Коби үүсгэн байгуулсан юм.


Коби охиноо өөрийнх нь авьяасыг өвлөж авсан гэж баярладаг, охиноо өөрөө дасгалжуулдаг байв. Түүний инстаграмд охинтойгоо бэлтгэл хийж байгаа маш олон бичлэг байдаг.
 


Охиндоо яаж тоглохоос гадна сагсан бөмбөг гэдэг спортын утга учрыг ухуулан заадаг. Өнгөрсөн арванхоёругаар сард аав, охин хоёр “Атланта”, “Бруклин” багуудын тоглолтыг задлан шинжилж байгаа бичлэг олны анхаарлыг ихэд татаж байлаа.  
 


Брайант охиныхоо тоглолтыг байнга үздэг байв. Түүний инстаграм дахь сүүлийн бичлэг нь Мамбаситагийн тоглолт байжээ. 

“Жижи өдөр ирэх тусам сайжирч байна”

Охиноороо бахархсан эцэг хүний үг.

Брайант “Жижи Коннектикут их сургуулийн багт алдарт дасгалжуулагч Жино Ориммагийн удирдлага дор тоглохыг хүсэж байна” гэж ярьж байв.

Харамсалтай нь, энэ мөрөөдөл биелсэнгүй.

Магадгүй, сагсан бөмбөгийн ертөнц домог болсон агуу тамирчнаа ирээдүйн домогтой нь цуг алдсан байж болох юм.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Gigi getting better every day #teammamba #mambacita #fade

A post shared by Kobe Bryant (@kobebryant) on


 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
амар(117.111.17.131) 2020 оны 01 сарын 28

0  |  0
(103.229.122.15) 2020 оны 01 сарын 28

Хамтаа явж дээ ганцаараа бол бүр их айна үлдсэн нь\nч үхнэ араас нь хайран аав охин2\n

1  |  1
Zochin(49.230.59.180) 2020 оны 01 сарын 27

So tragic loss whole basketball community around the world. Rest in Peace Black Mamba with your lovely daughter \n

1  |  1
ӨБ(66.181.160.80) 2020 оны 01 сарын 27

УМ МА НИ БАД МЭ ХУМ

1  |  1
хмм(202.131.236.110) 2020 оны 01 сарын 27

ohinoo GG gej nereldeg ni yaaj baigaa yum be ? ene chine duus gesen ug shu de

0  |  1
хмм(202.131.236.110) 2020 оны 01 сарын 27

ohinoo GG gej nereldeg ni yaaj baigaa yum be ? ene chine duus gesen ug shu de

0  |  1
the best player(66.181.161.65) 2020 оны 01 сарын 27

Ум ма ни бад ми хум

1  |  1
the best player(66.181.161.65) 2020 оны 01 сарын 27

Ум ма ни бад ми хум

0  |  1
Qwe(66.181.191.179) 2020 оны 01 сарын 27

Um ma ni bad me hum

0  |  2
zochin(49.0.212.169) 2020 оны 01 сарын 27

mash haramsaltai bn

0  |  1
zochin(49.0.212.169) 2020 оны 01 сарын 27

mash haramsaltai bn

0  |  1
Top