NBA-гийн “Даллас Маверикс” баг 24 дугаарыг мөнхөлснөө зарлалаа.
Багийн эзэн Марк Кьюбан “Бид Коби Брайантын дурсгалыг хүндэтгэж, ийм шийдвэр гаргалаа. Коби бол сагсан бөмбөгийн элч төлөөлөгч, домог байсан. Тэр мөн сайн аав байсан. Түүний үлдээсэн өв зөвхөн спортоор хэмжигдэхгүй. Манай багт цаашдаа ямар ч тоглогч 24 дугаарыг эзэмшихгүй” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )