Архангайд бүртгэгдсэн вирусын сорьцыг нийслэлд шинжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар чиглэлд онгоцоор ниссэн иргэнийг халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Улмаар тус аймгийн онцгой комисс дээрх асуудлаар хуралдаж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байна. 

Албаныхны мэдээлж буйгаар, дээрх иргэн нь 46 настай эрэгтэй бөгөөд БНХАУ-д албан ажлаар зорчоод иржээ. Түүний зорчсон газарт дээрх вирусын халдвар илэрсэн тул нууц үе явагдсан байж болзошгүй хэмээн шинжилж байна гэсэн юм.

Өвчтөнөөс авсан шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах бөгөөд Архангай аймагт нэгдсэн лаборатори байхгүй учир сорьцыг Улаанбаатарт шинжлэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top