Жүдо: Рафаэла Сильва допингоор 2 жилийн эрхээ хасууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Риогийн олимпын аварга, Бразилын жүдоч Рафаэла Сильва өнгөрсөн оны наймдугаар сард Панамерикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан допингийн шалгалтад унасан талаар бид мэдээлсэн билээ.

Түүнээс фенотерол хэмээх бодис илэрсэн юм. Сильва тэр тэмцээнд түрүүлснээс гадна дараа нь хоёр ч тэмцээнд зодоглосон.

Олон улсын жүдо бөхийн холбооноос Сильвагийн барилдах эрхийг хоёр жилээр хаслаа.

Рафаэла Сильва Спортын арбитрын шүүхэд хандахаа мэдэгджээ.

Холбоотой мэдээ унших

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(103.212.119.118) 2025 оны 03 сарын 13

манайхан дотроо бодож байх хэрэгтэй , сайн тамирчдад атаархагчид хаа ч мундахгүй бололтой

1  |  0
Аа(66.181.161.111) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай юм болжээ

1  |  0
Close menu