Энэ сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан “Лос-Анжелес Лейкерс” багийн домог Коби Брайантыг 2020 онд сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д оруулах гэнэ.
Тус танхимын захирал Жерри Коланджело “Энэ жилийн ёслол түүхэнд үлдэх агуу ёслол болно. Коби Брайант, Тим Данкан, Кевин Гарнетт нарыг танхимд зална. Бид Кобид хүндэтгэл үзүүлэн, дурсах болно” гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )