Хоёр зорчигч өндөр халуурсан тул Хонконгоос ирсэн онгоцыг БИТҮҮМЖИЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Өнөөдөр оройн 17.45 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр зорчигч өндөр халуурсан тул онгоцыг битүүмжлээд байна.
 


Эх сурвалжийн мэдээлснээр, тус онгоцонд зорчиж явсан 24 настай эмэгтэй нислэгийн үеэр өндөр халуурсан бөгөөд түүнийг онгоцны арын хэсэгт тусгаарлан авчирчээ. Харин онгоц газардсаны дараа дахин нэг эрэгтэй оюутан өндөр халуурч эхэлсэн тул онгоцыг битүүмжилж, зорчигчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхлээд байна. 

ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭ: 19:30 цаг

Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 20 настай эрэгтэй, 24 настай эмэгтэй өндөр халуурсан учир онгоцыг битүүмжилж, цаг гаруйн хугацаанд зорчигчдыг гадагш буулгалгүй эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. 

Шинээр авсан мэдээллээр онгоцонд зорчиж явсан халуурсан иргэдийн тоо хоёроор нэмэгдсэн ба тэдгээр дөрвөн иргэнтэй нийт 22 зорчигчийг онгоцонд тусгаарлан үлдээж, бусад зорчигчдыг гадагш гаргажээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.191.37) 2020 оны 01 сарын 29

bur bur

0  |  0
Зочин(150.129.141.89) 2020 оны 01 сарын 29

Огт өндөр халуураагүй. Битгий худал мэдээ тараа. 22 хүн тусгаарлаагүй. Журмын дагуу тандалтаа хийсэн.

0  |  0
Zochin(109.131.54.30) 2020 оны 01 сарын 28

Virus nuuts uedee 14 honog ilerdeggui, 14 honogiin daragas haluurch ehelne, getel haluuraagui bna gej hileer oruulsan heden hun bga bol????

0  |  0
хаха(43.228.129.86) 2020 оны 01 сарын 28

тэнэг ээ худлаа мэпээддийг эрүүл мэндийн яам чинь өгөөд байгаа шүү

0  |  0
5(66.181.182.15) 2020 оны 01 сарын 28

Төвөгтэй юм бээ? Албан ёсны мэдээлэл гартал үг үсэг эвлүүлсэн болж хүмүүс түгшээхээ больж үз.

1  |  0
Top