Монголбанкны дэд ерөнхийлөгчийн марафон

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэн албан тушаал ахиж, Төв банкны гол хүнээр томигдсоноор түүний суудал эзэнгүй болсон. Өмнөх ерөнхийлөгч Н.Баяртсайханыг Монгол Улсыг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д оруулсан хэмээн шахагдаж ажлаа өгсөн даруйд Монголбанкны шинэ удирдлагуудын чимээ газар авч байлаа. Харин түүний оронд очихоор яригдаж байсан олон эрхмийн дотроос санхүүгийн салбарт багагүй хугацаанд туршлага хуримтлуулж, 2016 оноос хойш Төв банкны удирдлагын багт ажилласан Б.Лхагвасүрэнг  дэвшүүлэн томилсон нь энэ удаагийн парламентын нүдээ олсон томилгоонд зүй ёсоор тооцогдсон. Тэгвэл сүүлийн өдрүүдэд эзэнгүй болсон дэд ерөнхийлөгчийн суудалд горилогчдын марафон эрчимжсэн талаар эх сурвалжууд хэлэх болов.

Ном журмаараа Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд тэргүүн дэд ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг УИХ-д өргөн мэдүүлснээр зургаан жилийн хугацаатай томилдог. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс энэ удаагийн томилгоо шууд хамаарна гэж харж болох нь. Гэхдээ УИХ-аас томилддог албан тушаалтан учраас Эдийн засгийн байнгын хороо болон спикерийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Нөгөө талаар дэд ерөнхийлөгчид горилогч эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагатай байх ёстойг хуулиараа хатуу заагаад өгчихсөн. Тухайлбал,  одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн чиглэлээр дотоод, гадаадын хоёр ч их сургууль дүүргэсэн. Санхүүгийн салбарт 1989 оноос өнөөг хүртэл ажилласан. Тэр дундаа  Монголбанканд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал зэрэг албан тушаалыг дамжиж туршлагажсан байгаа юм. Энэ жишгээр бол дэд ерөнхийлөгчид горилогчид чамгүй өндөр босго тавигдах бөгөөд Н.Баяртсайханы оронд нэрлэгдэгдэж байсан 3-4 эрхмийн нэр энэ удаад ч дуулдаж байна. Жагсаалтын эхэнд Монголбанкны дэд ерөнхийлөгч, тус банкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргал нэрлэгдэж байгаа. Түүнийг Монгол төдийгүй, олон улсын банк санхүүгийн байгууллагад туршлага хуримтлуулсан банкир эмэгтэй гэж салбарынхан нь дүгнэдэг. Түүнчлэн Төв банкны удирдлагад Сангийн яамны  газрын дарга нарын нэр яригдаж байсан удаатай. Гэхдээ яг дээрх шаардлагыг хангасан мэргэжлийн, туршлагатай хүмүүс нь улс төрийн хувьд зургаа хүрэхгүй сарын настай албан тушаалд очихын оронд ирэх хаврын парламентын сонгуульд горилж буй гэдэг мэдээлэл ч байна. Тиймээс одоо Монголбанкны захирлуудын зөвлөлд багтаж буй 13 газрын захирлаас нэг нь шатлан дэвших магадлал хамгийн өдөр байгаа юм. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шинэ ажлаа авсан цагаасаа хойш ямар нэгэн халаа сэлгээ хийгээгүйгээс харахад, одоогийн багийн гишүүдтэйгээ хамтран ажиллахыг илүүд үзэж байгаа нь ойлгогдох болсон. Санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодын зүгээс ч Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хариуцлагатай албан тушаалд мэргэжлийн хүн томилохыг удаа дараа шаардсаар ирсэн байдаг. 

 Ач холбогдлын хувьд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч хоёрыг эзгүйд дэд ерөнхийлөгч орлодог нөлөө бүхий албан тушаал. Монголбанкны дэд ерөнхийлөгчийн удирдлага дор санхүүгийн тогтвортой байдлын ханган, мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй Төлбөр тооцооны газар, банкны системийн  мэдээллийн технологийн бодлогыг тодорхойлдог Мэдээлэл технологийн газар, Засгийн газар, банкууд, Хадгаламжийн даатгалын корпорацын төлбөр тооцоог гүйцэтгэдэг Тайлан бүртгэлийн газрууд болон орон нутаг дахь салбар нэгжүүд байдаг. Тиймээс Монгол Улс богино хугацаанд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарах асуудал хөндөгдөж буй энэ үед Монголбанкны дэд ерөнхийлөгч бол чухал үүрэг гүйцэтгэх албан тушаал юм. Монгол Улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа дөрвөн  сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. Хамгийн сүүлд Төв банк болон Сангийн яамны тэргүүтэй төрийн 18 байгууллагын хамтарсан  баг энэ сард  БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалаад ирсэн билээ. Тэгэхэд ФАТФ-аас Монгол Улсад зургаан чиглэлээр өгсөн арга хэмжээний гурван хэрэгжүүлсэн гэж дүгнээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Osorjamaa(153.227.80.222) 2020 оны 01 сарын 29

Lhagvasuren, Erdembileg 2 muu teneg, erguu pizda medej bgaa zuils, hiij bgaa ajluud bna uu pizda, yu ch hiideggui, shal hudlaa, medleggui 2 lalar pizdakuudiig ogtsruul pizda, uidsan 2 pizda!!!!!.....

0  |  0
Иргэн(202.21.124.132) 2020 оны 01 сарын 29

Яасан ч олон дарга нар вэ?! Ер нь наад дэд ерөнхийлөгчийн гэгдэх бас илүү нэг орон тоо төрийн албан тушаалаа больчиж болдоггүй юм уу?! Эсвэл нөгөө хоёр дарга нь ажлаа хийж чадахгүй бгаа юм уу?!

0  |  0
Зочин (103.212.118.82) 2020 оны 01 сарын 29

Ми Хүзүүгүй нөхөрийн тал Жинхэнэ Баяртсайхан ш сайхан худал шаах юм.

0  |  0
Саарал жагсаалтын эз(192.82.65.56) 2020 оны 01 сарын 29

Энэ л хүний балгаар мөнгөний ханш унасаар байгаа. Лхагвасүрэн чинь өөрөө хар, саарал жгасаалтанд оруулсан гардсан хүн шүү дээ!!! Баыртсайхныг явуулаад өөрөө лүдсэн этгээд!

0  |  0
Энэ л хүний балгаар (192.82.65.56) 2020 оны 01 сарын 29

Лхагвасүрэн гэгч энэ эртгээд ХҮзүүгүйн, Ми овогтын Уяаны гөлөг шүү дээ!! Өдий олон жил ажиллахдаа Монголын банны системийг нураасан, Луйварчдад үйлчилж ирсэн нөхөр. Монголыг хар жагсаалтанд оруулсан ГОЛ ХҮН атлаа Баяртсайхныг явуулаад өөрөө үлдсэн!! Энэ л хүний балгаар мөнгөний ханш унасаар байгаа.

0  |  0
Zochin(66.181.178.244) 2020 оны 01 сарын 29

Galzuu soliotoi hunii temdeglel shig yum bichihiin. Garchig goyo dotorhiig ni unshvaas avah yum alga tomilgoo bichih geed bgamuu alban tushaaliig ni taniltsuulah geed bga yum uu medeh alga.

0  |  0
Top