Нэг хоногийн дотор 37 хүн амиа алдаж, нас барагсдын тоо 170 боллоо

2020 оны 01 сарын 30

Коронавирусийн халдварын улмаас нэг хоногийн дотор 37 хүн нас барж, нас барагсдын тоо 170 болжээ.

Өчигдөр /2020.01.29/ халдвар авсан хүний тоо 6100 байсан бол өнөөдөр энэ тоо 1600 орчмоор нэмэгдэж, 7710 болсон байна.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварын асуудлаар хуралдаж, дэлхийн хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болжээ.



КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТЫГ ШУУД ХАРАХ 
 


АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн Системийн инженерчлэлийн хүрээлэн коронавирусийн тархалтын цаг үеийн мэдээлэл түгээх дата бааз бүхий цахим самбар бүтээжээ.

Коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын тохиолдол, нас барсан болон эдгэрсэн хүний тоо, бүс нутгийн мэдээллийн шуурхай харуулдаг нэгэн төрлийн хяналтын самбар юм. Түүнчлэн халдварын тохиолдлыг өдөр бүрээр харуулах тугсай хэсэг ч бий. 

Дээрх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хороо, БНХАУ-ын Үндэсний статистикийн газар, АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллийг үндэслэн дата сан үүсгэсэн байна.

Сүүлийн үед нас барсан болон халдварласан хүнийг тоог нягтлаагүй мэдээллээр нэмж нийгэмд айдас, түгшүүр үүсгэж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн мэдээлэлд үндэслэн, техникийн ололт ашиглан цаг үеийн мэдээллийг хүргэж байгаа юм.  

Та бүхэн тус цахим хуудас руу нэвтрэхийг хүсвэл ЭНЭ ХОЛБООС дээр дарна уу!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top