АНУ-ын кино академиас зохион байгуулж буй 92 дахь удаагийн наадмын шилдэг туслах дүрийн шагналыг “Marriage Story” киногоороо Лора Дерн хүртлээ.
Тэрбээр Оскарын наадам гурав дахь удаагаа дэвшээд ийнхүү алтан баримал хүртэж байна. Лора Дерн 1992 онд анх удаагаа “Rambling” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байсан юм.
Харин хоёр дахь удаагаа 2015 оны Оскарын наадамд “Wild” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )