Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон Хо-гийн бүтээл “Шимэгч” кино Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд ялалт байгууллаа.
Ингэснээр өнөөдөр алтан баримлыг хоёр дахиа хүртэж байгаа нь энэ болсон юм.
Энэ жилийн гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Испани, Францы, Македон, Польшийн кинонууд нэр дэвшсэн юм. Ялангуяа Испанийн нэрт найруулагч Педро Алмодовар нэр дэвшсэн нь олон хүний анхаарлыг татаж байсан билээ.
“Шимэгч” кино ийнхүү Алтан бөмбөрцөг, Канн, Их Британийн тайз, дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах наадам зэрэг нэр хүндтэй бүх шагналуудыг хүртэж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд урд хожид байгаагүй түүх бүтээлээ.
Сэтгэгдэл ( 0 )