УВС: Тува улсаас 20 мянган ширхэг амны хаалт, эмнэлгийн хэрэгсэл өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

ОХУ-ын Тува улсын Засгийн газраас Увс аймагт эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Увс аймгийн Засаг даргын даргын Тамгын газар болон ОХУ-ын Тува улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд коронавирусийн халдвараас болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн хэрэгслийг ОХУ-аас захиалан авах хүсэлтийг аймгийн Онцгой комиссын дарга, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас ОХУ-ын Тува улсын Засгийн газрын Тэргүүн Ш.В.Кара-Оолд хүргүүлсэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу Тува улсын Засгийн газар, Гадаад эдийн засгийн харилцааны агентлаг, Тува улсын Эрүүл мэндийн яамнаас 20 мянган ширхэг нэг удаагийн амны хаалт, ариутгалын болон бусад эрүүл мэндийн хэрэгслүүдийг ирүүлснийг аймгийн Онцгой комисс хүлээн авч, шаардлагатай газруудад хуваарилжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.188.38) 2020 оны 02 сарын 14

ОХУ-ын Тува улсын Засгийн газар, ард түмэнд баярлалаа. ”Тэнхлүүн явахад тэмээгээр тулахаар тэвдэж яахад тэвнээр тусла” гэж ардын маань сайхан үг бий.\n

0  |  0
hh(66.181.160.117) 2020 оны 02 сарын 14

muusain baga yastanuud bie bie ee demjee yu da dorvod hun hun bish 4 shiir mah bish muusain baguud

0  |  1
Иргэн(66.181.189.193) 2020 оны 02 сарын 14

ОХУ-ын Тувагийн бгд гайрамдах улс болсон Путины засаглалын бодлого маш сайн хэрэгжиж байгаа даа. Гайхах юм байхгүй.

1  |  0
???(27.123.214.2) 2020 оны 02 сарын 11

тува улс гэж байхгүй биз дээ?

0  |  0
Top